Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2018 оны 4-р сарын 12, Пүрэв гариг, 00:35

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Бүсгүйчүүд дэм дэмэндээ” сарын аян зохион байгуулсан ба уг аяны хүрээнд өрх толгойлсон эмэгтэйчүүдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, амжиргаанд нь бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалт зохион байгуулах хүсэлтийг ирүүлсний дагуу 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус аймгийн шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Нээлттэй хорих-425 дугаар ангитай хамтран сургалт зохион байгууллаа.

Уг аяны хүрээнд тус шүүхийн Дотоод ажил, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүнбаяр “Шүүхэд мэдүүлэх эрх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход анхаарах асуудал” сэдвээр нийт 21 иргэнд сургалт хийж, зөвлөгөө өгч ажиллаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 4-р сарын 12, Пүрэв гариг, 00:48
 
Дотоодын сургалт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2018 оны 3-р сарын 12, Даваа гариг, 05:31

Тус шүүхийн Тамгын газрын 2018 оны дотоодын сургалтыг зохион байгуулахаар шүүгч, ажилтнуудаас санал авч төлөвлөгөө удирдамж батлагдсаны дагуу 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”, тухайн хуулийг зөрчсөн тохиолдолд ногдуулах арга хэмжээг Зөрчлийн хуулинд хэрхэн тусгасан талаар Шүүхийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Анхбаяр сургалт зохион байгууллаа.

Уг сургалтанд тус шүүхийн нийт 18 албан хаагч оролцлоо.


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 3-р сарын 12, Даваа гариг, 05:36
 
Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2018 оны 3-р сарын 12, Даваа гариг, 02:58

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус шүүхийн Тамгын газраас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 сургуулийн хүсэлтээр 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Шүүхэд мэдүүлэх эрх” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Уг сургалтыг шүүхийн Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүнбаяр зохион байгуулж явууллаа. Сургалтанд нийт 25 багш, ажилтнууд оролцлоо.

 


Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 3-р сарын 12, Даваа гариг, 03:10
 
Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулагдлаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2018 оны 3-р сарын 12, Даваа гариг, 02:22

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ ЗОРИУЛСАН

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 87 дугаар тогтоолоор батлагдсан 2018 онд тус аймаг даг Эрүү, иргэн, захиргааны хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдэд сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн.

Төлөвлөгөөний дагуу 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянтал, Шивээговь сумын нийт 17 иргэнд “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ыг танилцуулж, сургалтаа амжилттай зохион байгуулж томилогдсон иргэдийн төлөөлөгч нарт гарын авлага тараах материал өгч ажиллалаа.

Уг сургалтаар шүүхийн Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүнбаяр “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгч тангараг өргөх, шүүх хуралдаан дээр санал, дүгнэлт гаргахад анхаарах асуудал” сэдвээр сургалт хийлээ.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 3-р сарын 12, Даваа гариг, 02:35
 
Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулагдлаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2018 оны 3-р сарын 02, Баасан гариг, 09:41

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ ЗОРИУЛСАН

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 87 дугаар тогтоолоор батлагдсан 2018 онд тус аймаг даг Эрүү, иргэн, захиргааны хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдэд сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн.

Төлөвлөгөөний дагуу 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүмбэр сумын нийт 56 иргэнд “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ыг танилцуулж, сургалтаа амжилттай зохион байгуулж томилогдсон иргэдийн төлөөлөгч нарт гарын авлага тараах материал өгч ажиллалаа.

Уг сургалтаар шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам” сэдвээр, шүүхийн Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүнбаяр “Шүүхийн иргэдийн төлөөлөгч тангараг өргөх, шүүх хуралдаан дээр санал, дүгнэлт гаргахад анхаарах асуудал” сэдвээр тус тус сургалт хийлээ.


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 3-р сарын 02, Баасан гариг, 09:46
 
Хэлэлцүүлэг зохион байгуллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2018 оны 3-р сарын 02, Баасан гариг, 09:30

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсээс 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Хулгайлах гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг тус аймгийн Шүүх, Прокурорын газартай хамтран зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа “Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх”-ийн 2017 онд шийдвэрлэгдсэн хулгайн гэмт хэргийн тоймыг танилцуулж, дүгнэлт хийн ярилцлаа.


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 3-р сарын 02, Баасан гариг, 09:40
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 125-с 3

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр161
mod_vvisit_counterӨчигдөр141
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт539
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт1394
mod_vvisit_counterЭнэ сард2817
mod_vvisit_counterӨнгөрсөн сард15364
mod_vvisit_counterНийт зочдын тоо611899

Хэн онлайн байна: 9
Таны IP хаяг: 54.196.42.8
,
Now: 2018-08-14 19:43