Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Зарим Шүүхийн Шүүгч, Ерөнхий Шүүгчийн сонгон шалгаруулалтын зар PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 6-р сарын 21, Лхагва гариг, 05:58

ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 64 дүгээр тушаалаар"Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн 19 сул орон тоонд сонгон шалгаруулалт” зарлалаа. Үүнд:

Шүүхийн нэр, албан тушаал

Орон тоо

Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоо

1

Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч

1

Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоо

2

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч

1

Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоо

3

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

1

Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоо

4

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

1

5

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

1

6

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

1

7

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

1

8

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

1

9

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

1

10

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

1

11

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

1

12

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

1

13

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

1

14

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

1

15

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч

1

16

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч

1

Анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоо

17

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

1

18

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

1

19

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

1

Нийт

19





НЭГ. Нэр дэвшигчид тавигдах болзол шаардлага:

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧ:Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3,Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан дараах болзол, шаардлагыг хангасан байна.Үүнд:



 

II. АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧ:

Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигч нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шүүгчид тавигдах болзол,шаардлагыг хангасан байхаас гадна дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

III.ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧ:

Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 5.1.2, 5.1.3 дахь заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шүүгчид тавигдах болзол, шаардлагыг хангасан байхаас гадна дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:


IV. ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧ:

Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигч нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 7.1.4 дэхь заалтад заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шүүгчид тавигдах болзол, шаардлагыг хангасан байхаас гадна дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

V. ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧ:

Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан болзол, шаардлагыг хангахаас гадна дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

 

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ.

Д/д

Баримт материал

Холбогдолтой хэсэг

1.

Төрийн албан хаагчийн анкет

энд дарж татаж авна уу.

2.

Өргөдөл

Өргөдлийн агуулгад дараах мэдээллийг заавал тусгаж өгсөн байна.

1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан аль шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа;

2. Бусдад хугацаа хэтэрсэн өр зээлгүй эсэхээ;

3. Шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн тохиолдолд хувь хүний мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийтэд мэдээлэхийг зөвшөөрч буй эсэхээ;

4. Хуульчийн гэрчилгээ авсан огноо, хуульчийн гэрчилгээний дугаараа заавал тусгасан байна.

Нөөцөөс нэр дэвшигч өргөдөлдөө дээрх заавал тусгах мэдээлэл дээр нэмж;

6. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан, аль шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцсон;

7. Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээнд авсан оноогоо тусгана.

3.

Гурван үеийн намтар

Өөрийн, эцгийн, өвөг эцгийн намтрыг бичиж, хуудас бүрт гарын үсэг зурсан байна. Гурван үеийн намтраа "www.shuugch-songon.mn” цахим хуудсанд оруулахдаа хавсралтын төрлөө "Нэр дэвшигчийн мэдээллийн хүснэгт” гэж сонгож оруулна уу.

4.

Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар

Нотариатаар гэрчлүүлсэн байх.

5.

Цээж зураг

Хэрвээ Та шүүгч, Ерөнхий шүүгчээр томилогдсон тохиолдолд шүүгчийн үнэмлэх дээр наах тул сүүлийн нэг сарын дотор авахуулсан, албан хувцаслалттай /аливаа дүрэмт хувцастай байж болохгүй/, 3х4 хэмжээтэй, 2 ширхэг байх;

6.

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлолтыг хавсаргах.

7

Их, дээд сургууль төгссөн диплом

Хуулбар хувийг нотариатаар гэрчлүүлсэн байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлолтыг хавсаргах, Гадаад улсын их, дээд сургуулийн дипломыг тухайн улсын Элчин сайдын яамнаас баталгаажуулсан тодорхойлолт авсан байх, дипломын орчуулгын хамт ирүүлэх.

8.

Оршин суугаа газрын тодорхойлолт

ТҮЦ машинаас авах.

9.

Ам бүлийн тодорхойлолт

Баг, хорооны Засаг даргаас авах.

10.

Нийгмийн даатгалын дэвтэр болон хөдөлмөр эрхэлснийг нотлох бусад баримт бичиг

Тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх /Ажилласан жилийг нийгмийн даатгалын дэвтрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилт болон "Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн бичилтийг үндэслэн тооцно/.

11.

Эрүүл мэндийн үзлэгийн маягт

Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны 41/20 тоот албан тушаалын хоёрдугаар хавсралт (Маягтыг энд дарж татаж авна уу)-ын дагуу бөглөнө/, /Шүүгчээр ажиллаж байгаа хуульчид хамаарахгүй/.

12.

Эд хөрөнгөө тодорхойлж бичсэн жагсаалт (ХОМ)

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт (Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг)-ын дагуу бөглөнө (Маягтыг энд дарж татаж авна уу)/, /Шүүгчээр ажиллаж байгаа хуульчид хамаарахгүй/.

13.

Мэргэшсэн чиглэлээр мэргэжлийн хэвлэлд өгүүлэл бичин, нийтлүүлсэн бол хэвлэгдсэн ном, сэтгүүлийн эх сурвалжийн мэдээлэл

Зөвхөн давж заалдах шатны шүүхийн шүүгч болон Ерөнхий шүүгчид нэр дэвшигчид хамаарна. /мэдээлэлд: өгүүлэл, нийтлэлийн нэр, хэвлэгдсэн огноо, хэвлэлийн нэрийг тусгасан байна/.

14.

Ажил байдлын тодорхойлолт

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.8-д заасны дагуу хөдөлмөр эрхэлж байгаа бол эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолтыг ирүүлэх.

15.

Хуульчийн гэрчилгээний хуулбар

Нотариатаар гэрчлүүлсэн байх.


Тодруулах мэдээллийг ажлын өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд 7000-8022 утсанд холбогдож авна уу.

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2017.06.07

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 7-р сарын 05, Лхагва гариг, 02:56
 
Иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалт сумдад амжилттай үргэлжилж байна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 6-р сарын 19, Даваа гариг, 09:00

Иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалт

сумдад амжилттай үргэлжилж байна

Иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдолыг иргэдэд ухуулан таниулах ажлыг идэвхжүүлэх, 2017 онд тус шүүхийн бүрэлдхүүнтэй шүүх хуралдаанд оролцуулахаар 77 иргэдийн төлөөлөгчийн квотыг ШЕЗ-өөс тогтоож өгсөн ба 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Шивээговь, Баянтал сумдаас иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор нэр нь батлагдсан нэр бүхий 9 иргэнд “Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо, Шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Иргэдийн төлөөлөгч санал, дүгнэлт бичих аргачлал” сэдвээр сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтыг Шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд ДАЗБМэргэжилтэн Г.Билгүүнбаяр нар зохион байгууллаа

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 7-р сарын 05, Лхагва гариг, 02:22
 
Архив албан хэрэг хөтлөлтийн стандартаар сургалт авлаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 6-р сарын 19, Даваа гариг, 08:47

Архив албан хэрэг хөтлөлтийн стандартаар сургалт авлаа

Тус шүүхийн Тамгын газар шүүгч, ажилтнуудынхаа сургалтын хэрэгцээг тодорхойлож Дотоодын сургалтын төлөвлөгөө, удирдамж гаргаж баталсан ба энэ хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Албан хэрэг хөтлөлт, албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, стандартыг үйл ажиллагаандаа хэвшүүлэх” талаар тус шүүхийн Тамгын газрын ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Уг сургалтыг архив, бичиг хэргийн эрхлэгч Д.Загдбазар зохион байгууллаа.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 7-р сарын 05, Лхагва гариг, 02:18
 
Иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 6-р сарын 08, Пүрэв гариг, 10:04

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ СУРГАЛТ

ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Иргэдийн төлөөлөгчөөр оролцох ач холбогдолыг иргэдэд ухуулан таниулах ажлыг идэвхжүүлэх зорилтын хүрээнд 2017 онд тус шүүхийн бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд оролцуулахаар Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 77 иргэдийн төлөөлөгчийг тогтоож өгсөн ба аймгийн төвөөс сонгогдож шүүх хуралд оролцох иргэдийн төлөөлөгчдөд

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр холбогдох сургалтыг зохион байгууллаа.

Цаашид Шивээговь, Баянтал сумдаас томилогдсон иргэдийн төлөөлөгч нарт 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр сургалт мэдээллийг өгөх ажлыг зохион байгуулахаар бэлтгээд байна.Тус сумдад нийт 8 иргэдийн төлөөлөгч шүүх хуралд оролцох квот тоогоор батлагдаж ирсэн байна.


Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 7-р сарын 05, Лхагва гариг, 02:33
 
Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 6-р сарын 05, Даваа гариг, 00:35

Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгууллаа

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхийн Тамгын газар, Залуулчуудын зөвлөлөөс “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан хүүхдийн баярын арга хэмжээг өөрийн байрандаа зохион байгуулж шүүгч, ажилчдын хүүхдүүдийг шүүхийн байранд хүнднтгэн хүлээн авч доорх арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд:

- Шүүхийн залуучуудаас бяцхан хүүхдүүддээ зориулж “Pororo ба түүний найзууд”-ыг урьж хүүхдүүдтэйгээ уулзуулах арга хэмжээ зохион байгуулсан нь тэдний сонирхлыг татсан үзүүлбэр боллоо.

- Энэ үеэр “Pororo бүх хүүхдүүдэд бэлэг гардуулж өгсөн нь онцлог байв,

- Мөн шүүгч ажилтнуудын хүүхдүүдийн дунд спорт урлагийн арга хэмжээ зохиож тэргүүлсэн хүүхдүүдэд бэлэг гардуулав.

Тус шүүхийн шүүгч ажилтнуудын хүүхдүүдээс их, дээд сургууль төгссөн олон залуус байгаа ба эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөн өмгөөлөгч болон хуульчаар нийгмийн олон салбарт ажиллаж байгааг дурьдаж бусад дүү нарт нь бахархалтайгаар танилцуулав.

Шүүгч О.Однямаагийн охин Сүхбаатарын Будсүрэн нь Волейболын спортын мастер төдийгүй, улс аймагт удаа дараалан шилдэг хүүхдээр тодорч байгаа нь бусад дүү нартаа үлгэр дууриал болж байгааг үнэлж Шүүхийн Тамгын газраас “ДУРСАМЖ” хадгалуулан цаашдын сурлага, спортод өндөр амжилт гаргаж мэргэжлээ зөв сонгож улам их амжилт гаргахыг хүслээ.


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 6-р сарын 05, Даваа гариг, 00:48
 
"Иргэдэд үйлчлэх төв"-ийн нээлтийн арга хэмжээ боллоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 6-р сарын 05, Даваа гариг, 00:18

“Иргэдэд үйлчлэх төв”-ийн нээлтийн арга хэмжээ боллоо

“Шүүхэд үйлчилгээний шинэ соёл, стандарт бий болгох” зорилтын хүрээнд 2017 оны 1 дүгээр улиралд багтаан тус шүүхийн Тамгын газраас иргэнд зориулсан үйлчилгээг бий болгох, шүүхэд хандсан иргэн хүссэн мэдээллээ өөрөө авах бүхий л боломжийг бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн ба дээрх эхлүүлсэн ажлаа улам боловсронгуй болгохоор нэмэлт ажлуудыг хийж дуусган “Иргэдэд үйлчлэх төв”-ийн нээлтийн ажиллагааг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 11 цагт хийлээ.

Энэхүү нээлтийн арга хэмжээнд аймаг, сумын засаг дарга нар, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, сумдын багийн дарга нар, иргэд, шүүхийн нийт шүүгч, ажилтнууд оролцлоо.

Шүүхэд хандсан иргэд өөрт хэрэгтэй мэдээллээ хүртээмжтэй байдлаар чөлөөтэй, тухтай орчноос өөрөө авах боломжтой болж “Иргэдэд үйлчлэх төв”-ийн үйл ажиллагааг тэдэнд ойлгуулах шүүхэд хандаж өөрт хэрэгцээтэй мэдээллээ авах боломжтой талаар сурталчлан таниулж ажиллах болно.


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 6-р сарын 05, Даваа гариг, 01:08
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 119-с 4

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр637
mod_vvisit_counterӨчигдөр764
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт2122
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт2436
mod_vvisit_counterЭнэ сард8052
mod_vvisit_counterӨнгөрсөн сард11562
mod_vvisit_counterНийт зочдын тоо477179

Хэн онлайн байна: 29
Таны IP хаяг: 54.80.148.252
,
Now: 2017-10-17 20:25