Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Нийгмийн салбарын байгууллагуудын "Иргэдэд үйлчлэх өдөрлөг"-т Говьсүмбэр аймгийн шүүхийн хамт олон ажлын байрны дасгал хөдөлгөөн хийж оролцлоо. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 4-р сарын 14, Баасан гариг, 08:58

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Нийгмийн салбарын байгууллагуудын “Иргэдэд үйлчэх өдөрлөг”-т Говьсүмбэр аймгийн шүүхийн хамт олон ажлын байрны дасгал хөдөлгөөн хийж оролцлоо.2009 оноос хойш манай хамт олон энэхүү ажлын байрны дасгал хөдөлгөөнийг ажлын байрандаа тогтмол хийж хэвшээд байна. Энэ нь шүүгч, ажилтнуудыг хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд 2016 онд Засгийн газрын “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийн хүрээнд явагдсан “Ажлын байрны-Дасгалын орчин” арга хэмжээнд амжилттай оролцож, Говьсүбмэр аймгийн Биеийн тамир Спортын газрын “Өргөмжлөл” үнэ бүхий зүйлээр шагнуулсан юм.


Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 4-р сарын 24, Даваа гариг, 08:39
 
Говьсүмбэр аймаг дахь "Төрийн банкинд сургалт зохион байгууллаа. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 4-р сарын 10, Даваа гариг, 09:01

Говьсүмбэр аймаг дахь “Төрийн банк”-ны салбарын хүсэлтээр “Шүүхийн багц хууль, шүүхийн бүтэц зохион байгуулалт, Шүүхэд мэдүүлэх эрх” Захиргааны ерөнхий хууль”, Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, “Эвлэрүүлэн зуучлал” гэсэн сэдвүүдээр 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд, ДАЗХМэргэжилтэн Д.Эрдэнэжаргал, шүүгчийн туслах Ё.Бат-Өлзий, Г.Билгүүнбаяр нар сургалт, мэдээлэл хийж ажиллаа.

Тус сургалтанд Төрийн банкны нийт 23 албан хаагч хамрагдлаа. Мөн энэ үеэр шүүх иргэдэд зориулсан мэдээллийн нээлттэй орчинг тохижуулж ажиллуулж байгаа талаар мэдээлж, шүүхийн үйлчилгээний талаар санал хүсэлтийг саналын хуудсаар авч иргэдээс гарч байгаа саналыг шүүх үйлчилгээндээ тогтмол хэрэгжүүлж ажиллах талаар танилцууллаа.


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 4-р сарын 24, Даваа гариг, 08:43
 
Хуулийн байгууллагуудын хамтарсан "Иргэдээ сонсъё" аяныг зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 4-р сарын 10, Даваа гариг, 08:41

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаар тогтоолоор “Хуулийн байгууллагуудын үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох дэд хөтөлбөр”-ийг баталж, тус хөтөлбөрийн хүрээнд Аймгийн Хууль, эрх зүйн хэлтсээс 2017 оны 4 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд Баянтал, Шивээговь сумын иргэдэд хуулийн байгууллагуудын хамтарсан “Иргэдээ сонсъё” аяныг зохион байгууллаа.

Тус аянд Говьсүмбэр аймгийн Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэжаргал, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Анхбаяр, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Сайнбат, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Бат-Оргил нар оролцон “Шүүхийн бүтэц зохион байгуулалт”, “Шүүхэд мэдүүлэх эрх” сэдвээр, мөн тус шүүхэд үйлчилгээний шинэ орчинг бий болгож ажиллуулж байгаа ба эндээс иргэд хүссэн мэдээллээ өөрөө авах боломжтой талаар иргэдэд мэдээлж, цаашид шүүх үйлчилгээний байгууллага болоход юуг анхаарч ажиллах талаар иргэдийн санал хүсэлтийг авч, бусад зөвлөгөө мэдээллийг өглөө.

Шүүхийн ажилтнууд дээрх 2 суманд зохион байгуулагдсан өдөрлөгийн үеэр 63 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, иргэдээс 2 төрлийн санал асуулгын хуудсаар санал авч, гарын авлага брошур тараан ажиллаа.

Хоёр өдрийн энэхүү аянг аймгийн Хууль эрх зүйн хэлтэс, Шүүхийн тамгын газар, Архивын тасаг, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, аймгийн өмгөөлөгчдийн зөвлөл, тус аймаг дахь тойргийн нотариат хамтран зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр хуулийн байгууллагуудын албан хаагчдаас урлагийн тоглолтыг иргэдэд үзүүлж, иргэдийн дунд “АХА” тэмцээн зохион байгууллаа. Урлагийн тоглолтонд шүүхийн шүүгчийн туслах Ц.Сайнбат, Э.Бат-Оргил нар морин хуур, лимбэ хөгжим тоглож иргэдэд сонирхууллаа.


Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 4-р сарын 11, Мягмар гариг, 03:00
 
"Хаан банк"-ны салбарын албан хаагч нарт "Нээлттэй шүүх" өдөрлөгийг зохион байгууллаа. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 3-р сарын 31, Баасан гариг, 07:13

2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь “Хаан банк”- ны салбарын хүсэлтээр Шүүхийн багц хууль, шүүхийн бүтэц зохион байгуулалт, “Шүүхэд мэдүүлэх эрх “, “Захиргааны ерөнхий хууль” , “Эвлэрүүлэн зуучлал” гэсэн сэдвүүдээр Шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд, ДАЗХМэргэжилтэн Д.Эрдэнжаргал нар сургалт, мэдээлэл хийж ажиллалаа.


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 4-р сарын 10, Даваа гариг, 08:24
 
Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газраас захиргааны ажилтнуудад мэдлэг чадварыг дээшлүүлэх, мөн иргэд байгууллагад шүүхээс мэдээлэл хийх ажилтнуудын илтгэх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ажилчид дотоодын сургалт зохион байгууллаа. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 3-р сарын 31, Баасан гариг, 06:47

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газраас захиргааны ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, мөн иргэд байгууллагад шүүхээс мэдээлэл хийх ажилтнуудын илтгэх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ажилчид 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дотоодын сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд Шүүхиийн Тамгын газрын дарга Д.Сувд Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах Ё.Бат-Өлзий “Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдалын тухай хууль”, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Билгүүнбаяр “Нотлох баримт бүрдүүлэлтийн талаар”, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах Ц.Батдорж “Эвлэрүүлэн зуулчлагчийн тухай”, Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Б.Бүжмаа “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” Мэдээлэл лавлагааны албаны мэргэжилтэн Б.Анхбаяр “Шүүхэд мэдүүлэх эрх”- ээр тус тус сургалт зохион байгууллаа. Сургалтанд Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газрын ажилчид бүрэн хамрагдлаа.


Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 4-р сарын 10, Даваа гариг, 08:24
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг нар 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлын тайланг Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгч, ажилтнуудад танилцууллаа. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 3-р сарын 22, Лхагва гариг, 00:01

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг нар 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлын тайланг Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгч, ажилтнуудад танилцууллаа.

16 мянган хүн амтай Говьсүмбэр аймагт Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус тус ажилладаг бөгөөд нийт 12 шүүгч, 25 шүүхийн захиргааны ажилтантай.

Томилолтын ажлын хэсэгт шүүхийн тамгын газрын дарга Д.Сувд шүүхээ танилцуулж, 2016 оны шүүхийн тамгын газрын ажлын тайлан болон 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар Тамгын газраас авч хэрэгжүүлж байгаа ажлыг танилцууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан шүүхийн үйл ажиллагаатай танилцах үед Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны гол зорилтын нэг Шүүхийн үйлчилгээний төв, үйлчилгээний шинэ стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд тус шүүх иргэдэд үйлчлэх үйлчилгээний стандартыг эхлэн хэрэгжүүлсэн байна. Иргэдийг хүлээн авах танхимд мэдээллийн сан бүхий тавиур, мэдээллийн “КИОСК”-ийн төхөөрөмжийг байрлуулсан нь шүүхүүдээс хамгийн түрүүнд үйлчилгээний соёлыг шүүхэд нэврүүлж ажиллаж байгааг сайшаан онцоллоо. Дээрх мэдээллийн сан бүхий тавиур, мэдээллийн “КИОСК”-оос иргэд хүссэн мэдээллээ бүрэн өөрөө авах боломж бүрдсэн төдийгүй иргэдийн шүүхэд хандах эрх зүйн маргааны төрлөөр гарын авлага, танилцуулга мэдээллийг бэлтгэж, нэхэмжлэлийн загвар, улсын тэмдэгтийн хураамжийн данс , “Иргэн таны ямар эрх зөрчигдсөн байна” тэр талын мэдээллийг иргэн өөрөө авч нэхэмжлэлээ тэнд сууж бичэн шүүхэд хандах бүрэн боломжтой болсон юм.

Түүнчлэн Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлах алба нь 2016 онд 223 өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн ба Иргэний хэргийн анхан шатны шүүх 196 хэрэг шийдвэрлэсэн нь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ачааллыг 100 хувь хөнгөлж байгаа бас нэг сайн үзүүлэлт хэмээн дүгнэсэн юм.

Мөн энэ үеэр Говьсүмбэр аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар зарлигаар шүүх, шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасаныг үнэлж төрийн дээд одон “Алтан гадас” одонгоор шагнагдсаныг гардуулж баяр хүргэж, амжилт хүслээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 4-р сарын 10, Даваа гариг, 08:25
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 119-с 7

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр635
mod_vvisit_counterӨчигдөр764
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт2120
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт2436
mod_vvisit_counterЭнэ сард8050
mod_vvisit_counterӨнгөрсөн сард11562
mod_vvisit_counterНийт зочдын тоо477177

Хэн онлайн байна: 28
Таны IP хаяг: 54.80.148.252
,
Now: 2017-10-17 20:22