Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан сургалт эхэллээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 3-р сарын 15, Лхагва гариг, 09:37

Шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан сургалт эхэллээ

Шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан сургалт 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотноо Удирдлагын академид эхэллээ.Байгууллагын удирдах зохион байгууллах үйл ажиллагаа төлөвлөх хяналт шинжилгээ хийх үнэлэх үр дүнг тооцох шийдвэрээ хууль зүйн үндэслэлтэй гаргах ур чадварыг гүнзгийрүүлэх зорилготой уг сургалтанд Улсын дээд шүүх болон нийслэл орон нутаг дахь нийт шүүхүүдийн Тамгын газрын дарга нар оролцож байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 4-р сарын 10, Даваа гариг, 08:25
 
"Нээлттэй шүүх" өдөрлөгийг Төмөр замын гал унтраах ангид зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 3-р сарын 14, Мягмар гариг, 07:04

Говьсүмбэр аймаг дахь “Төмөр замын гал унтраах алба”- ны албан хаагч нарт 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр “Захиргааны ерөнхий хууль”, “Байгууллагын соёл”, “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвүүдээр Шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд, ДАЗХМэргэжилтэн Д.Эрдэнэжаргал, Захиргааны хэргийн анхан шатны Ерөнхий шүүгчийн туслах Г.Анхбаяр, мэдээлэл лавлагааны албаны мэргэжилтэн Б.Анхбаяр нар зохион байгуулж явууллаа.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 3-р сарын 28, Мягмар гариг, 09:28
 
"КИОСК"-ийн төхөөрөмжийг ашиглах боломжтой боллоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 2-р сарын 24, Баасан гариг, 07:37

""Нээлттэй шүүх” хөтөлбөрийн хүрээнд “КИОСК”-ийн төхөөрөмжийг ашиглан иргэд мэдээллийг бүрэн авах боломжтой боллоо.

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар өөрийн байранд "Нээлттэй шүүх” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох, иргэд, хэргийн оролцогчдыг шүүхийн талаарх мэдээллийг цогцоор авах боломжийг бүрдүүлсэн цахим мэдээллийн самбар "Киоск”-ийн төхөөрөмжийг суурилуулан нээж ажиллуулуулж байна.

Уг “Киоск”-ийн төхөөрөмж нь шүүхээс иргэд олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаануудын мэдээ мэдээлэл болон шүүн таслах үйл ажиллагаатай холбоотой бүхий л төрлийн лавлагаа /шүүх хуралдааны зар,шүүх хуралдааны тойм, хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллүүдийг авах боломжтой бөгөөд энэ дэлгэцээс иргэд, хэргийн оролцогчид хэргийн мэдээлэл, шүүх хурлын зар, шилэн дансны мэдээлэл , 7 хоног тутмын хэргийн мэдээллийн тойм иргэний хэргийн мэдээлэл, шүүхүүдийн тоон үзүүлэлт гэх мэт мэдээллүүдийг авахаас гадна Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн цахим сан www.judcouncil.mn Говьсүмбэр аймгийн шүүхийн цахим сан, www.court.gs.gov.mn Шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим сан www.shuukh.mn цахим сан болон бусад шүүхүүдийн цахим хаягууд руу шууд нэвтрэн үзэх боломжтой боллоо.

"Нээлттэй шүүх” хөтөлбөрийн хүрээнд “КИОСК”-ийн төхөөрөмжийг ашиглан иргэд мэдээллийг бүрэн авах боломжтой боллоо.

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар өөрийн байранд "Нээлттэй шүүх” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох, иргэд, хэргийн оролцогчдыг шүүхийн талаарх мэдээллийг цогцоор авах боломжийг бүрдүүлсэн цахим мэдээллийн самбар "Киоск”-ийн төхөөрөмжийг суурилуулан нээж ажиллуулуулж байна.

Уг “Киоск”-ийн төхөөрөмж нь шүүхээс иргэд олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаануудын мэдээ мэдээлэл болон шүүн таслах үйл ажиллагаатай холбоотой бүхий л төрлийн лавлагаа /шүүх хуралдааны зар,шүүх хуралдааны тойм, хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллүүдийг авах боломжтой бөгөөд энэ дэлгэцээс иргэд, хэргийн оролцогчид хэргийн мэдээлэл, шүүх хурлын зар, шилэн дансны мэдээлэл , 7 хоног тутмын хэргийн мэдээллийн тойм иргэний хэргийн мэдээлэл, шүүхүүдийн тоон үзүүлэлт гэх мэт мэдээллүүдийг авахаас гадна Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн цахим сан www.judcouncil.mn Говьсүмбэр аймгийн шүүхийн цахим сан, www.court.gs.gov.mn Шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим сан www.shuukh.mn цахим сан болон бусад шүүхүүдийн цахим хаягууд руу шууд нэвтрэн үзэх боломжтой боллоо.

Хэргийн оролцогчид интернетийн сүлжээг ашиглан www.irgen.civilcourt.mn хаягаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл өгөхөд шүүхийн мэдээлэл лавлагааны албанаас хэвлэн өгдөг баар кодоор хандаж хэргийн талаарх мэдээллийг үзэх боломжтой юм.

Үүнд:

v Хэн гэдэг шүүгч дээр таны нэхэмжлэл хуваарилагдсан эсэх,

v Хэргийн оролцогчид иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдэгдэх хуудас хүргэгдсэн эсэх;

v Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хэзээ гардуулсан;

v Хариуцагч хариу тайлбар ирүүлсэн эсэх

v Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа;

Хэргийн оролцогчдоос хүсэлт гаргасан эсэх;

v Хэргийн оролцогчдоос нотлох баримт гаргасан эсэх;

v Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн эсэх;

v Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн эсэх;

v Шүүх хуралдаан товлогдсон эсэх;

v Хэргийн материалтай талууд танилцсан эсэх;

v Хэргийн оролцогчдод шүүх хуралдааны тов мэдэгдсэн эсэх;

v Шүүх хуралдаан дууссан буюу хойшилсон эсэх зэрэг мэдээллийг хэн нэгний туслалцаагүйгээр хүссэн газраасаа мэдэх болж байгаа юм.

ИРГЭД ОЛОН НИЙТ ТА БҮХЭН МАНАЙ ШҮҮХИЙН ЦАХИМ КИОСКИЙН СИСТЕМИЙГ АШИГЛАСАНААР ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБОГДОЛТОЙ БҮХИЙ Л ТӨРЛИЙН ЛАВЛАГАА, МЭДЭЭЛЛИЙГ ТҮРГЭН ШУУРХАЙ, ОЙЛГОМЖТОЙ ХЯЛБАР АРГААР ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 2-р сарын 24, Баасан гариг, 08:20
 
Иргэдийг хүлээн авах хэсэг PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 2-р сарын 24, Баасан гариг, 07:24

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газар, Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод хүргэхээр 2017 онд шүүхийн үйлчилгээний шинэ соёл стандарт нэвтрүүлэх зорилго тавьж иргэдэд шүүхийн үйл ажиллагааг нээлттэй ил тод хүргэх үүднээс Шүүхийн байрны иргэдийг хүлээн авах хэсгийг өөрийн боломжоороо тохижуулан ажиллаж байна. Шүүхэд хандаж буй иргэд наад захын мэдээллээ өөрсдөө авах боломжийг бүрдүүллээ.Үүнд: иргэд хүлээн авах танхимд мэдээллийн сан бүхий тавиур хийж иргэн таны эрх зөрчигдсөн асуудлаар хэрхэн шүүхэд хандах талаар эрх зүйн маргааны төрлөөр гарын авлага, танилцуулга мэдээллийг хийж мөн нэхэмжлэлийн загварыг байршуулснаар иргэн өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэлээ тэр дор нь бичих боломжийг бүрэн хангах, мөн улсын тэмдэгтийн хураамжийн дансыг ил байрлуулж аль болохоор иргэн өөрөө холбогдох зарим мэдээллийг авах боломжийг хангасан үр дүнтэй ажил болж байна.


Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 3-р сарын 31, Баасан гариг, 07:17
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 2-р сарын 24, Баасан гариг, 07:17

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа.Тус өдөрлөгөөр шүүхийн бүтэц зохион байгуулалт, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүсэлтээр “Захиргааны ерөнхий хууль”, Байгууллагын соёл”,Төрийн албан хаагчийн ёс зүй сэдвүүдээр сургалт зохион байгуулаа. Тус сургалтыг Шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд, ДАЗХМэргэжилтэн Д.Эрдэнэжаргал, Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн туслах Г.Анхбаяр нар зохион байгуулж явууллаа.


Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 3-р сарын 31, Баасан гариг, 07:18
 
Стрессээ хэрхэн зөв тайлах вэ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 2-р сарын 24, Баасан гариг, 07:03

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын ёс зүйн хорооноос Шүүх Шүүгчийн аюулгүй байдлын хангах тасагтай хамтран Стрессээ хэрхэн зөв тайлах вэ” гэсэн сургалт зохион байгууллаа. Сургалтыг Цагдаагийн хэлтсийн дэд ахлагч О.Энхтөр явууллаа.Уг сураглтанд шүүгч, ажилтнууд идэвхитэй оролцлоо.


Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 3-р сарын 31, Баасан гариг, 07:18
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 121-с 10

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр6
mod_vvisit_counterӨчигдөр698
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт4120
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт1358
mod_vvisit_counterЭнэ сард5861
mod_vvisit_counterӨнгөрсөн сард12900
mod_vvisit_counterНийт зочдын тоо503284

Хэн онлайн байна: 1
Таны IP хаяг: 54.227.51.103
,
Now: 2017-12-16 01:34