Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 11-р сарын 22, Лхагва гариг, 04:53

Тус шүүхийн Тамгын газраас Улаанбаатар төмөр замын харъяа Говьсүмбэр аймаг дахь төмөр замын өртөөнд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Шүүхийн бүтэц зохион байгуулалт”, “Зөрчлийн тухай хууль”, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт”, “Шүүхэд мэдүүлэх эрх” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгч ажиллаа.

Уг сургалтанд шүүхийн Дотоод ажил, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүнбаяр “Шүүхийн бүтэц, зохион байгуулалт”, “Шүүхэд мэдүүлэх эрх”, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Сайнбат “Зөрчлийн тухай хууль”, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Ц.Батдорж “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог” зэрэг сэдвүүдээр тус тус мэдээлэл өглөө. Сургалтанд нийт 20 албан хаагч хамрагдлаа.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 11-р сарын 22, Лхагва гариг, 04:56
 
Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 11-р сарын 22, Лхагва гариг, 04:40

Тус шүүхийн Тамгын газраас “НИК” ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын хүсэлтээр 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Шүүхийн бүтэц зохион байгуулалт”, “Зөрчлийн тухай хууль”, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт”, “Шүүхэд мэдүүлэх эрх” “Гэрээний ойлголт, төрөл” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгч ажиллаа.

Уг сургалтанд шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд “Шүүхийн бүтэц, зохион байгуулалт”, “Гэрээний ойлголт, төрөл”, Дотоод ажил, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүнбаяр “Шүүхэд мэдүүлэх эрх”, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Сайнбат “Зөрчлийн тухай хууль”-иар тус тус мэдээлэл өглөө. Сургалтанд нийт 18 албан хаагч хамрагдлаа.


Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 11-р сарын 22, Лхагва гариг, 04:47
 
Хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 10-р сарын 30, Даваа гариг, 00:50

ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газраас удирдамж гарган баталж, аймгийн Цагдаагийн хэлтэстэй “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” чиглэлээр хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгийг шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд нээж, уг зөвлөгөөн удирдамжийн дарааллаар зохион байгуулагдлаа.

Тус зөвлөгөөнд аймгийн Цагдаагийн хэлтсийн дэд хурандаа Д.Цэрэндорж, хошууч н.Түмэнжаргал болон бусад холбогдох албан хаагчид оролцож, 3 дугаар улиралд “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” чиглэлээр хийсэн ажлын тайланг танилцуулав.


Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 10-р сарын 30, Даваа гариг, 00:54
 
Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 10-р сарын 30, Даваа гариг, 00:43

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус шүүхийн Тамгын газраас “Ус-Ду” ОНӨААТҮГазрын хүсэлтээр “Зөрчлийн тухай хууль”, “Шүүхийн бүтэц зохион байгуулалт”, “Шүүхэд мэдүүлэх эрх” зэрэг сэдвүүдээр 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгч ажиллаа.

Уг сургалтанд зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүнбаяр “Шүүхийн бүтэц, зохион байгуулалт”, “Шүүхэд мэдүүлэх эрх” сэдвээр, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Сайнбат “Зөрчлийн тухай хууль”-иар тус тус мэдээлэл өглөө.


Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 10-р сарын 30, Даваа гариг, 00:48
 
Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 10-р сарын 30, Даваа гариг, 00:20

Сургалт зохион байгуулагдлаа

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2017 оны дотоодын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханд уламжлан шийдвэрлүүлсний дагуу “Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Баяндөхөм сургалтын цогцолбор”-т 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Ажлаас халшрах хам шинж, стресс” сэдвээр сургалт зохион байгуулагдсан сургалтанд хамрагдлаа.

Уг сургалтанд Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар болон Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн нийт 36 шүүгч, ажилтан хамрагдлаа.


Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 10-р сарын 30, Даваа гариг, 00:37
 
Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 10-р сарын 19, Пүрэв гариг, 06:20

Сургалт зохион байгууллаа

Тус шүүхийн Тамгын газар аймгийн Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран Баянтал сумын иргэдэд “Зөрчлийн тухай хууль”, “Авлигын эсрэг хууль”, “Эрүүгийн хууль” зэрэг сэдвүүдээр 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр сургалт зохион байгуулж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч ажиллаа.

Уг сургалтанд Дотоод ажил, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүнбаяр, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Сайнбат нар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл өглөө.


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 10-р сарын 19, Пүрэв гариг, 06:28
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 121-с 2

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр6
mod_vvisit_counterӨчигдөр698
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт4120
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт1358
mod_vvisit_counterЭнэ сард5861
mod_vvisit_counterӨнгөрсөн сард12900
mod_vvisit_counterНийт зочдын тоо503284

Хэн онлайн байна: 1
Таны IP хаяг: 54.227.51.103
,
Now: 2017-12-16 01:26