Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Хагас бүтэн жилийн мэдээ - Хуудас 10 PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 10, Пүрэв гариг, 07:00
Мэдээллийн индекс
Хагас бүтэн жилийн мэдээ
Хуудас 2
Хуудас 3
Хуудас 4
Хуудас 5
Хуудас 6
Хуудас 7
news
Хуудас 9
Хуудас 10
Хуудас 11
Хуудас 12
Хуудас 13
Хуудас 14
Хуудас 15
Хуудас 16
Бүх Хуудсууд

 

Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны тайлан

Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүх нь 2011 онд Ерөнхий шүүгч, 2 шүүгч нийт 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй, шүүгч З.Энхтуяа 2012 оны 6 сарын 27-ны өдрөөс Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүгчээр сэлгэн ажиллахаар томилогдож, шүүгч Н.Дамдинсүрэн 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс тус шүүхийн шүүгчээр томилогдож, шүүгчийн туслах 1 орон тоотойгоор ажиллалаа.

Нэг. Удирдлага зохион байгуулалтын талаар

Захиргааны хэргийн шүүх нь 2012 онд жил, улирлаар ажлын төлөвлөгөө гарган, төлөвлөгөөг Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэн батлан ажиллаж байна. 2012 онд 34 ажил төлөвлөсөн байна.

Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар Шүүгчдийн зөвлөлгөөнийг улирал бүрийн сүүлийн сарын сүүлчийн 7 хоногийн “Лхагва” гаригт зохион байгуулж байна.

Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр бүтэн жил, улирлын төлөвлөгөөний төслийг боловсруулан шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэн батлуулж, мөн төлөвлөгөөний биелэлтийг тооцож байна.

  • 1 дүгээр улиралд удирдлага зохион байгуулалтын ажлын талаар 7 асуудал, шүүн таслах ажлаар 9, хууль сурталчлах ажлын хүрээнд 6 асуудал бүгд 22 асуудал төлөвлөснөөс бүгд биелэгдсэн болно.
  • 2 дугаар улиралд удирдлага зохион байгуулалтын ажлын талаар 6, шүүн таслах ажлаар 11, хууль сурталчлах ажлын хүрээнд 6 асуудал, бүгд 23 асуудал төлөвлөснөөс 1 асуудал биелэгдээгүй байна. Үзүүлэх шүүх хуралдааны хойшлогдсон байна.
  • 3 дугаар улиралд удирдлага зохион байгуулалтын ажлын талаар 5, шүүн таслах ажлаар 9, хууль сурталчлах ажлын хүрээнд 5 асуудал төлөвлөснөөс 1 асуудал буюу үзүүлэх шүүх хуралдаан хойшлогдсон байна.
  • 4 дүгээр улиралд удирдлага зохион байгуулалтын ажлын талаар 7 асуудал, шүүн таслах ажлаар 11, хууль сурталчлах ажлын хүрээнд 5 асуудал, бүгд 23 асуудал төлөвлөснөөс бүгд биелэгдсэн байна.

Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2007 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 01 дүгээр захирамжаар Захиргааны хэргийн шүүгчдийн ажил үүргийн хуваарийг баталсан ба дээрх ажил үүргийн хуваарийн биелэлтийг шүүгч нар улирал бүр хийсэн ажлаа илтгэх хуудсаар гаргаж шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж байна.

Шүүгч, шүүгчийн туслах нар нь Ерөнхий шүүгчийн захирамжаар батлагдсан “Шуурхай зөвлөлгөөн”-ийг 7 хоног бүрийн 1 дэх өдөр зохион байгуулж хэвшсэн байна.

Тус шүүх нь 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа Захиргааны хэргийн хөдөлгөөний стандартын дагуу хөтлөгдвөл зохих 14 бүртгэлээс 13 бүртгэлийг бүртгэж байна. 2011 онд тус шүүхээс шийтгэврээр арга хэмжээ авагдаагүй тул шийтгэврийн бүртгэл бүртгэгдээгүй болно.

Шүүхээс 2012 онд 1-54 дугаар бүхий албан бичиг гарсан байх ба эдгээр албан бичиг нь бичиг хэргийн стандарт болон зөв бичгийн дүрмийн дагуу гарсан байна.

Мөн Ерөнхий шүүгчийн удирдлага зохион байгуулалттай холбоотой гарсан захирамж 5, шүүгчдийн зөвлөлгөөнөөс гарсан тогтоол 5, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн захирамж 28, шүүхийн тогтоол 5, захиргааны хэргийг шийдвэрлээд гарсан шүүхийн шийдвэр 8 байна.

Эдгээр тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шийдвэрүүд нь хуульд нийцсэн, бичиг хэргийн стандартын шаардлагыг хангасан байна.

Захиргааны хэргийн шүүхээс 1 дүгээр улирлын мэдээг гаргаж 2012.3.26-ны өдрийн 03/18 тоотоор, 2 дугаар улирлын мэдээг гаргаж Аймгийн шүүхийн 2012.6.20-ны өдрийн 03/27 тоотоор, 3 дугаар улирлын мэдээг гаргаж 2012.9.25-ны өдрийн 03/37 тоотоор, 4 дүгээр улирлын мэдээг гаргаж 2011.12.21-ны өдрийн 03/53 тоот албан бичгүүдээр Улсын Дээд шүүхийн Судалгааны төвд хүргүүлсэн байна. Хугацаа алдаж хүргүүлсэн мэдээ байхгүй болно

Шүүгчийн туслах С.Ганбатын захиргааны хэргийн хөдөлгөөний стандартад заасан бүртгэлүүд болон стандартад заасан хугацаанд хэрхэн ажиллаж байгаад бүртгэлээр хяналт тавьж ажиллаж байна. Мөн бүтэн жилээр шалгалт хийж, шалгалтын дүнгийн талаар илтгэх хуудас бичиж, шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж байна.

2012 оны эхний хагас жилийн байдлаар шалгалтаар илэрсэн зөрчилгүй байсан. Сүүлийн хагас жилийн байдлаар шалгалт хийхээс өмнө Тамгын хэлтсийн дарга хэргийн хөдөлгөөний стандартад заасан үүргийг хэрхэн гүйцэтгэж байгаа талаар шалгалт хийж шалгалтаар илэрсэн зөрчлийг танилцуулсан ба илэрсэн зөрчлийг дахин гаргахгүй талаар шүүгч нар шүүгчийн туслахад хяналт тавьж ажиллаж байна.

Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүгчийн туслах нар нь хуульчийн багц цаг авах сургалтад идэвхтэй оролцож багц цагаа бүгд хангасан байна. Үүнд:

- Улсын Дээд Шүүх, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зохион байгуулсан хуульчдад кредит цаг олгох сургалтад бүрэн хамрагдсан.

- Дорноговь аймагт 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд зохион байгуулсан Захиргааны хэргийн шүүхийн шүүгч, ажилтнуудын сургалтад бүрэн хамрагдсан.

- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Хууль зүйн яам, Эрх чадавхыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь төсөл, Япон улсын Нагояагын Их сургуулийн Азийн эрх зүйн солилцооны төвөөс 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан “Захиргааны үйл ажиллагааны тухай хууль” сэдэвт семинарт шүүгч Э.Халиунбаяр, Н.Дамдинсүрэн нар хамрагдсан,

- Шүүгч Н.Дамдинсүрэн 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд “Шинээр томилогдсон шүүгч нарт зориулсан тусгай сургалт хамрагдсан болно.

Хоёр. Шүүн таслах ажиллагааны талаар

Захиргааны хэргийн шүүх нь 2012 онд өнгөрсөн оны 2 захиргааны хэргийн үлдэгдэлтэй байсан ба шинээр 16 нэхэмжлэл хүлээн авч, нийт 14 захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүх хуралдаанаар 6 захиргааны хэрэг, хялбаршуулсан журмаар 2 хэрэг шийдвэрлэж, 6 хэргийн үлдэгдэлтэй байна.

Үүнээс: нэхэмжлэлийн шаардлагыг хангасан – 2

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан - 1

нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон - 3

2012 оны 12 дугаар сарын 21ий байдлаар захиргааны 6 хэргийн үлдэгдэлтэй байна.

2012 онд шийдвэрлэсэн 8 захиргааны хэргийг 2011 онд шийдвэрлэсэн захиргааны хэрэгтэй харьцуулахад 3 хэргээр өссөн байна.

Шүүгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны хэрэг үүсгэсэн захирамж 12, шүүгчийн захирамж 28, шүүхийн тогтоол 5, мөн үзлэг хийх, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт цуглуулахаар 25 албан бичиг, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж 6, шүүхийн шийдвэр 6 зэргийг боловсруулж гаргасан байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа захиргааны хэрэгт 1 удаа үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн байна.

Шүүгч нар захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаан хойшлуулж байгаа шалтгааныг судалж, шүүх хуралдаан хойшлуулсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гаргасан шүүгчийн сонсголыг шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж байна.

Шүүгч Э,Халиунбаяр “ИЛК” ХХК-ийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох шүүх хуралдааныг 5 удаа хойшлуулсан байна.

Давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаад шийдвэрт нь өөрчлөлт орсон, шийдвэр нь хүчингүй болсон тохиолдолд дээд шатны шүүхийн магадлал, тогтоолын дүгнэлтийн үндэслэн тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн сонсголыг шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж байна.

2012 оны 2 дугаар улирлын ажил дүгнэсэн шүүгчдийн зөвлөлгөөнөөр “ИЛК” ХХК-ний нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийн шийдвэр хүчингүй болсон тул тухайн хэргийг илтгэсэн шүүгч З.Энхтуяагийн сонсголыг хэлэлцүүлсэн байна

Шүүгч нар тоймд дурьдсан алдаа зөрчлийг дахин гаргуулахгүй байхад анхаарч ажиллаж байна.

Гурав. Хууль сурталчлах ажлын талаар

Захиргааны хэргийн шүүхээс хууль сурталчлах ажлыг жил, улирлын төлөвлөгөөндөө тусган Захиргааны хэргийн шүүхийн зорилт, онцлог, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, захиргааны байгууллага, албан тушаалтан, захиргааны акт, захиргааны хэргийн шүүхийн хэргийн оролцогчдын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар иргэд, албан байгууллагуудад хичээл, сургалт, судалгаа, тэмцээн зохиох зэргээр зохион байгуулан ажиллаж байна.

2012 онд аймгийн хэмжээний төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудад ямар сэдвээр сургалт авах талаар саналыг авч үүний дагуу доорх байгууллагуудад ирүүлсэн саналын дагуу сургалтуудыг зохион байгуулсан байна.

-Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт Газрын тухай хууль болон газрын маргаантай хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийн талаар,

-Ерөнхий боловсролын 2-р дунд сургуулийн багш, ажилчдад Иргэний эрх зүй сэдэвт

-Аймгийн Засаг даргын тамгын газарт Захиргааны хэргийн шүүхийн онцлог, захиргааны хэргийн шүүхийн баримт бичгийн талаар

-Сүмбэр сумын Засаг даргын тамгын газарт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулиар

-Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэст Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар

-Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдад “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэн сайн мэдэх вэ” сэдэвт тэмцээнийг зохион байгуулсан,

- аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс Захиргааны хэргийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа болон Улсын бүртгэлтэй холбоотой маргааны талаар анхаарвал зохих асуудлын талаар

- Говьсүмбэр аймгийн 1-р дунд сургуульд Төрийн албаны тухай хуулиар

- Говьсүмбэр аймгийн хуулийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд “Хуульчдын харилцааны сэтгэл зүй” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгуулсан.

- Аймгийн нийт шүүгч, шүүгчийн туслахуудын дунд шинээр батлагдах гэж буй шүүхийн тухай хуулийн талаар “Кофе конферинц” зохион байгуулсан.

- Захиргааны хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгч, Монголын шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Цогтыг урьж, Монголын шүүгчдийн холбооны үйл ажиллагааны талаар болон Шүүхийн шинэчлэлийн талаар уулзалт ярилцлага зохион байгуулсан.

Захиргааны хэргийн шүүхийн мэдээллийн самбарт шинээр батлагдан гарсан хуулийг болон шүүхэд нэхэмжлэл гаргах загвар, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар иргэдэд хэрэгтэй мэдээлэл, мөн шүүхийн шийдвэрийг байрлуулж байна.

Захиргааны хэргийн шүүхээс хууль сурталчлах ажлын хүрээнд шүүхээс тухайн улиралд зохион байгуулсан ажил, захиргааны хэргийг шийдвэрлэсэн байдлын талаар тойм бичиж, улирлын төлөвлөгөөний биелэлтийг тооцож гаргасны дараа шүүгчийн туслах С.Ганбат нь орон нутгийн “Боржигон нутаг” радионы “Захиргааны хэргийн шүүхийн цаг” нэвтрүүлгээр мэдээлэл хийсэн болно

Говьсүмбэр аймгийн Мэдээ сонины шүүгч хариулж байна буланд шүүгч Э.Халиунбаяр 2 удаа асуулт хариулт бэлтгэн хүргүүлсэн байна.

Захиргааны хэргийн шүүх нь 2012 онд сум, багийн өдөрлөгүүдэд нийт 5 удаа оролцож, иргэдэд зөвлөлгөө өгч, иргэдэд Захиргааны хэргийн шүүхэд хандах нэхэмжлэл гаргах эрх, нэхэмжлэлийн загвар зэрэг мэдээлэл өгөх зорилгоор бэлтгэсэн 8 төрлийн гарын авлага 350 ширхгийг тараасан байна

Говьсүмбэр аймгийн Шүүхийн цахим санд тус шүүхээс Захиргааны хэргийн шүүхийн мэдээ,тайлан, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, Захиргааны хэргийн хөдөлгөөний стандарт гэсэн буланг ажиллуулж байна.

Захиргааны хэргийн шүүх гэсэн мэдээллийн булангийн:

Мэдээ буланд тус шүүхээс 2 сар бүр тутамд шийдвэрлэсэн хэрэг болон зохион байгуулсан ажлын тойм,

Шийдвэрлэсэн хэрэг гэсэн буланд шийдвэрлэсэн хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл,

Иргэдэд зориулсан буланд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчдын эрх зүйн байдлын талаар мэдээлэл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл оруулсан.

Шүүгч хариулж байна буланд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээгдэх талаар асуулт хариулт бэлтгэж оруулсан.

Нэхэмжлэл гаргах эрх гэсэн буланд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн талаар болон нэхэмжлэлийн загварыг байрлуулсан. Мөн Захиргааны хэргийн шүүхийн хэргийн оролцогчдын эрх үүргийг бэлтгэж оруулсан.

Тус шүүхээс хууль сурталчлах ажлын хүрээнд зохион байгуулсан ажлын талаарх мэдээлэл болон өдөрлөгт оролцсон, албан байгууллагуудын дунд тэмцээн зохион байгуулсан тухай бүр нь мэдээллийг шинэчлэн фото зэргийн хамт оруулж иргэдэд мэдээлж байна.

Тус шүүхэд хандсан иргэдийн тоо урьд оны энэ үетэй харьцуулахад нэхэмжлэлийн тоо өссөн, мөн шийдвэрлэсэн хэрэг тоо өссөн байна.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАХИРГААНЫ

ХЭРГИЙН ШҮҮХ

 

 



Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 11-р сарын 22, Мягмар гариг, 04:06
 

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр22
mod_vvisit_counterӨчигдөр120
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт383
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт540
mod_vvisit_counterЭнэ сард3019
mod_vvisit_counterӨнгөрсөн сард12865
mod_vvisit_counterНийт зочдын тоо673249

Хэн онлайн байна: 6
Таны IP хаяг: 10.3.100.98
,
Now: 2019-01-23 04:05