Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагааны мэдээлэл PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2014 оны 6-р сарын 13, Баасан гариг, 01:36
Мэдээллийн индекс
Эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагааны мэдээлэл
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хагас жилийн мэдээ
Бүх Хуудсууд

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН 2016 ОНЫ

12 ДУГААР САРЫН 20-НООС 2017 ОНЫ 11 САРЫН 24-НИЙ ӨДРИЙН

БАЙДЛААР ХИЙСЭН АЖИЛ

2017 оны 11 дүгээр сарын 20 Чойр

Тус Говьсүмбэр аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлал нь 2016 оны 12 сарын 20-с 2017 оны 11 сарын 20-ны хооронд шинээр нийт 218 өрөгдөл хүлээн авсанаас Иргэний эрх зүйн маргаантай өргөдөл 194, Гэр бүлийн эрх зүйн маргаантай өргөдөл 24 байна. Үүнээс: Эвлэрэл амжилттай болсон 135 материалыг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байгаагаас иргэний эрх зүйн маргаантай 130, Гэр бүлийн эрх зүйн маргаантай 5 байна. Өнөөдрийн байдлаар оны эхний үлдэгдэл 4 материалтай нийлээд нийт 222 өргөдөл байна үүнээс иргэний эрх зүйн маргаантай 196, гэр бүлийн эрх зүйн маргаантай 26 өргөдөл байгаагаас эвлэрлийн гэрээ байгуулсан 135, дуусгавар болгосон 54, үлдэгдэл 33 байна.

Өнгөрсөн оны мөн үед 211 өргөдөл хүлээн авч байсанаас эвлэрлийн гэрээ 195 байгуулж байсан ба дуусгавар болгосон материал 21 байсан байна.

Өнгөрсөн оны мөн үед нийт 211 өргөдөл хүлээн авч байсан байна. Энэ оны өнөөдрийн байдлаар 9.5%-иар өссөн байна.

Оны эхнээс өнөөдрийн байдлаар эвлэрэл амжилтгүй болж дуусгавар болгосон 54 байгаагаас иргэний эрх зүйн маргаантай 35, Гэр бүлийн эрх зүйн маргаантай 19 байна. Өнгөрсөн оны мөн үед 21 материал дуусгавар болж байсан.

Одоогийн байдлаар үлдэгдэл материал 33 байгаагаас иргэний эрх зүйн маргаантай 31, Гэр бүлийн эрх зүйн маргаантай 2 материалд хугацаа өгөөд ажиллагаа хийгээд явж байна.

Улсын тэмдэгтийн хураамжинд Иргэний эрх зүйн маргаанд 2.100.121 төгрөг, Гэр бүлийн эрх зүйн маргаанд 570.000 төгрөг нийт 2.670.121 төгрөгийг орон нутгийн орлогод төвлөрүүлээд байна.

Программд өргөдөлийг цаг тухайд нь бүртгэн авч ажиллагаа хийгдэж уулзалтын тэмдэглэл мөн эвлэрлийн гэрээ баримтыг тухай бүрд нь тогтмол оруулж ажиллагаа хийж хэвшээд байгаа.

Тамгын газраас зохион байгуулсан олон нийтийн ажилд идэвхитэй оролцож бүх нийтээр хийж байгаа гадна болон дотор орчны тохижилт, гадаа орчны цэвэрлэгээ, зүлэг мод услах зэрэг ажилд ажлынхаа зав чөлөөгөөр гар биечлэн оролцож ирсэн.

ЭЗ-ын тухай хууль болон ЭЗЗ-ийн тогтоолоор баталсан ЭЗ-ийн ёс зүйн дүрэм, ЭЗА-ны журам, хавсралтаар батлагдсан ЭЗА-д хэрэглэгдэх баримт, тэмдэглэлийн загварыг өдөр дутмын ажиллагаандаа хэрэглэж хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

ЭЗА-гаа явуулахад гарч байгаа хүндрэл нь талуудыг албадан авчирах боломжгүй албадлага хэрэглэвэл ЭЗА-ны утга алдагдах тул энэ хүндэрлээс гарах ямар нэгэн шийдэл хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Энэ талаар зохих дээд шатны байгууллагуудад бид санал хүсэлтээ удаа дараа тавьж байгаа. Үүнээс шалтгаалан ЭЗА-гаа явуулах хуулийн хугацаа дуусч ЭЗА-г дуусгавар болгохоос өөр аргагүй болж байгаа үүний сөрөг байдал нь өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар дуусгавар болгосон материал 26 байсан бол энэ оны 11 дугаар сарын 20 байдлаар 54 байгаа нь өнгөрсөн оноос ЭЗА-г дуусгавар болгосон материал эрс өссөн байгаагаас харагдаж байна.

 

Эвлэрүүлэн зуучлагч Т.Энхтөр

 


 

 

 

 



Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 12-р сарын 05, Мягмар гариг, 01:41
 

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр7
mod_vvisit_counterӨчигдөр698
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт4121
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт1358
mod_vvisit_counterЭнэ сард5862
mod_vvisit_counterӨнгөрсөн сард12900
mod_vvisit_counterНийт зочдын тоо503285

Хэн онлайн байна: 2
Таны IP хаяг: 54.227.51.103
,
Now: 2017-12-16 01:34