Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 10-р сарын 17, Мягмар гариг, 08:26

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус шүүхийн Тамгын газраас аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт “Шүүхийн бүтэц, зохион байгуулалт”, “Эвлэрүүлэн зуучлалын тухай ойлголт” “Байгууллагын соёл”, “Төрийн албан хаагчийн хувцаслалт”, “Төрийн албан хаагчийн ёс зүй” зэрэг сэдвүүдээр 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Уг сургалтанд Хүнс, хөдөө аж ахуйн газрын нийт 15 албан хаагч хамрагдлаа.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 10-р сарын 17, Мягмар гариг, 08:35
 
“Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг”-ийн хүрээнд Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар, аймгийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газрууд хамтран 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхийн байранд үзүүлэх сургуулилт хийлээ. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 10-р сарын 03, Мягмар гариг, 06:42

“Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг”-ийн хүрээнд Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар, аймгийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газрууд хамтран 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхийн байранд үзүүлэх сургуулилт хийлээ.

Уг сургуулилт нь шүүхийн байранд гал гарсан, гамшиг тохиолдсон үед хэрхэн ажиллах, шүүн таслах ажиллагаатай холбогдуулан шүүхийн байрны гадна олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэх, шүүх хуралдааны дэг журам алдагдах, шүүх хуралдаанд оролцогчдоос үймээн самуун дэгдээх үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах зорилгыг агуулсан сургалт боллоо.

Тус сургалтыг тусгай төлөвлөгөө, удирдамж, хөтөлбөр гарган 3 байгууллагын дарга баталснаар зохион байгуулагдаж бүхий л ажиллагаа хөтөлбөрийн дарааллын дагуу явагдлаа.

Үзүүлэх сургуулилтанд 3 байгууллагын нийт 86 алба хаагч, ажилтнууд оролцлоо.

1-р хэсэг: Шүүхийн байранд гарсан галыг унтрааж, 2,3-р давхарт гарч амжаагүй хүнийг аврах ажиллагаа,

 

2-р хэсэг: Шүүх хуралдааны танхимд үүссэн нөхцөл байдлаас шүүх бүрэлдэхүүнийг хамгаалж гаргах, нөцөл байдлыг зогсоох ажиллагаа,

 

3-р хэсэг: Шүүхийн байрны гадна эмх замбараагүй байдал үүссэн үед шүүхийн байрыг хамгаалах ажиллагаа,


 

 


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 10-р сарын 03, Мягмар гариг, 07:10
 
“Аймгийн шилдэг тохижилт, бүтээн байгуулалт бий болгосон иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулах” уралдаан оролцож тэргүүн байр эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 9-р сарын 22, Баасан гариг, 01:29

2017 онд Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Аймгийн Засаг даргаас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Төрийн болон Төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийн дунд “Шилдэг тохижилт, бүтээн байгуулалт бий болгосон иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулах” уралдааныг зарласан ба уг уралдаанд Шүүхийн Тамгын газраас нийгмийн хариуцлагаа ухамсарлан орон нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулах, байгууллага орчноо тохижуулах ажилд онцгой анхаарч, шүүхээр үйлчлүүлсэн иргэдийг ая тухтай тавлаг орчноос хүссэн мэдээллээ өөрөө авах бүрэн боломжийг нээж, үйлчилгээний шинэ соёл стандарт нэвтрүүлж, байгууллага орчны тохижилтонд онцгой шинэчлэлт хийснийг үнэллээ. Манай шүүхийн хамт олон дээрх уралдаанд “Тэргүүн” байр эзэлж “Өргөмжлөл” 2500000 мөнгөн төгрөгөөр шагнууллаа.

 


 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9-р сарын 22, Баасан гариг, 05:56
 
"Эрх зүйн боловсрол-Ирээдүйн баталгаа" сэдэвт "Дэвжээ" тэмцээнийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 9-р сарын 22, Баасан гариг, 01:19

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 2017 онд “Шүүхэд үйлчилгээний шинэ соёл, стандарт тогтоох, иргэдэд үйлчлэх үйлчилгээний орчин бий болгох” зорилт дэвшүүлсний дагуу Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар нь “Иргэдэд үйлчлэх нээлттэй төв”-ийг өөрийн байрандаа байгуулаад байгаа ба түүнийхээ үр дүн, ач холбогдолыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд сурталчлах, эрх зүйн боловсол, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Эрх зүйн боловсрол-Ирээдүйн баталгаа” сэдэвт “Дэвжээ” тэмцээнийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Боржигон чуулгын байранд зохион байгууллаа.

Уг тэмцээнд Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийтийн номын сан, Биеийн тамир спортын газрын багууд идэвхитэй оролцлоо.

1-дүгээр байранд 91 оноогоор Засаг даргын Тамгын газрын “Үнэний дэнс” баг шалгарч, өргөмжлөл мөнгөн шагнал гардлаа.


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9-р сарын 22, Баасан гариг, 05:54
 
Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар, шүүхийн залуучуудын зөвлөлөөс 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Хуулиа дээдлэе залуусаа” нээлттэй шүүх өдөрлөгийг зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 9-р сарын 22, Баасан гариг, 01:09

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар, шүүхийн залуучуудын зөвлөлөөс 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Хуулиа дээдлэе залуусаа” нээлттэй шүүх өдөрлөгийг зохион байгуулж хүүхэд залуучуудад “Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль”-иудыг сурталчлан таниулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хуулийг сахин биелүүлэх зорилгоор амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгөөр залуучуудын дунд 3х3 сагсан бөмбөг, иргэдийн дунд насны ангиллаар дартсын тэмцээнүүдийг тус тус зохион байгуулсан ба сагсан бөмбөгийн тэмцээнд Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдаас бүрдсэн 12 баг, дартсын тэмцээнд нийт 19 иргэн оролцлоо.3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд “Эрхэс” баг тамирчид 1 дүгээр байр, “Ус-Ду” ОНӨААТҮГазрын баг тамирчид 2 дугаар байр, “Алтан аргаль” баг тамирчид 3 дугаар байр, дартс тэмцээнд 1 дүгээр байранд иргэн А.Улаанаа, 2 дугаар байранд Г.Наранбаатар нар тус тус байр эзэлсэн тул өргөмжлөл, медалиар шагнав.

“Хуулиа дээдлэе залуусаа” нээлттэй шүүх өдөрлөгийн үеэр нийт 58 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 75 иргэнээс 2 төрлийн саналын хуудсаар санал авч ажиллалаа.


Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9-р сарын 22, Баасан гариг, 01:18
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 142-с 1

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр635
mod_vvisit_counterӨчигдөр764
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт2120
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт2436
mod_vvisit_counterЭнэ сард8050
mod_vvisit_counterӨнгөрсөн сард11562
mod_vvisit_counterНийт зочдын тоо477177

Хэн онлайн байна: 29
Таны IP хаяг: 54.80.148.252
,
Now: 2017-10-17 20:21