ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • by

Тус шүүхийн Тамгын газраас “Шүүхэд нэхэмжлэл гаргахад багийн Засаг даргын тодорхойлолтын ач холбогдол” сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнд шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Б.Наранчимэг, шүүгч  П.Цогзолмаа, шүүгчийн туслах Э.Бат-Оргил, Сүмбэр сумын 1-р багийн Засаг дарга Н.Идэрзориг, 2-р багийн Засаг дарга Б.Очирхүү, 3-р багийн Засаг дарга Х.Гантулга, 4-р багийн Засаг дарга T.Одгэрэл, 5-р багийн Засаг дарга Л.Ган-Эрдэнэ, 6-р багийн Засаг дарга Д.Мандахбаяр нар оролцлоо.

Зөвлөгөөнийг шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа нээж, хэлэлцэх асуудлыг танилцуулав.

Дээрх зөвлөгөөнийг багийн Засаг дарга нартай анх удаа хамтран зохион байгуулсан бөгөөд гол ач холбогдол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багийн Засаг дарга нараас гаргаж байгаа тодорхойлолтыг үнэн зөв гаргуулах,  хувь хүний нууцын тухай хуулийг баримталж ажиллуулах зорилготой байлаа.

Мөн багийн Засаг дарга нарт шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шинээр өргөтгөн байгуулагдсан шүүхийн “Иргэдэд үйлчлэх төв”-ийн үйл ажиллагаатай  танилцууллаа.

Мэдээллийг бэлтгэсэн:

Шүүхийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Сайнбат

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *