ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • by

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэстэй хамтран Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сар бүр зохион байгуулдаг хамтарсан зөвлөгөөнийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнд тус хугацаанд хийсэн ажлыг танилцуулж, Шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах, Шүүх хуралдааны дэг журам сахиулах, Шүүгч,шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах, Хуяглан хүргэх ажиллагаа, Албадан ирүүлэх ажиллагаа, Эрэн сурвалжлах ажиллагаа зэрэг сэдвүүдээр хэлэлцэв.

Дээрх зөвлөгөөнд Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, Цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Х.Бат-Очир болон “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” хэсгийн ажилтнууд оролцлоо.

 

 

Мэдээллийг бэлтгэсэн:

Шүүхийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Сайнбат

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *