ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • by

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс батлагдсан 2020 онд тус аймаг дахь Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдэд сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн.

Төлөвлөгөөний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд тус аймгийн Баянтал сумаас сонгогдсон нийт 8 иргэнд “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ыг танилцуулж, сургалтаа амжилттай зохион байгуулж томилогдсон иргэдийн төлөөлөгч нарт гарын авлага тараах материал өгч ажиллалаа.

Уг сургалтаар шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-иар, Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүнбаяр “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгч тангараг өргөх, шүүх хуралдаан дээр санал, дүгнэлт гаргахад анхаарах асуудал” сэдвээр тус тус сургалт хийлээ.

 

Мэдээллийг бэлтгэсэн:

Шүүхийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Сайнбат

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *