Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 сарын 23-ны өдрөөс 2020 оны 06 сарын 30-ны өдрийн хооронд байдлаар 185 нэхэмжлэл хүлээн авсан байна.
Үүнээс:
Шуудангаар ирсэн: -13 /шуудангаас ирсэн нэхэмжлэл нь хаанаас мэдээлэл авч байгаа нь тодорхойгүй байгаа тул эдгээр нэхэмжлэлийг судалгааны үр дүнг тооцоход оруулаагүй/
Нэхэмжлэгч хариуцагчаас ирүүлсэн: -172
Үүнээс:
- Шууд нэхэмжлэлээ өгсөн: -119 /шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтнээс зөвлөгөө аваагүй, өмгөөлөгчгүй нэхэмжлэлээ шүүхэд гаргаж буй иргэд/
- Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтнээс зөвлөгөө авсан: -40
- Өмгөөлөгчөөс зөвлөгөө авч нэхэмжиллээ өгсөн – 13
Хүснэгт 1:
Д/д | Нийт хүлээн авсан | Үүнээс | Зөвлөгөө авч нэхэмжлэлээ өгсөн | Өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан | Шууд өгсөн | Үүнээс | ||
1 | Шуудангаар ирсэн | Нэхэмжлэлгч, түүний төлөөлөгчөөс ирүүлсэн | Байгууллагын нэхэмжлэл | Иргэний нэхэмжлэл | ||||
1 | 185 | 13 | 172 | 40 | 13 | 119 | 100 | 19 |
График 1:
Дүгнэлт
Судалгааны үр дүнгээс үзэхэд нийт шүүхэд хандаж нэхэмжлэл өгч буй иргэдийн 69% буюу 119 иргэн нь шүүхийн орчин, мэдээллийн эх сурвалжаас мэдээллээ авч, 13 буюу 8% нь өмгөөлөгчөөс зөвлөгөө авч, 40 буюу 23% нь шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтнээс зөвлөгөө авч шүүхэд хандсан байна.
Мэдээллийг бэлтгэсэн:
Шүүхийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Сайнбат