ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ШҮҮХҮҮДИЙН ШИЙДВЭРТ БИЧИГДСЭН ГҮЙЦЭТГЭХ ХУУДАСНЫ БИЕЛЭЛТИЙГ ТООЦСОН МЭДЭЭЛЭЛ

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран шүүхээс гаргаж буй шийдвэрийн биелэлтийг тооцож, иргэдийн санаа бодлыг нэгтгэн сулах зорилгоор хамтарч ажиллаж байна.

2019 онд Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичигдсэн гүйцэтгэх хуудасны биелэлтийг судалж үзвэл:

  • Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн биелэлт 79%-тай,
  • Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн биелэлт 53%-тай,
  • Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 100% тус тус биелэгдсэн байна.

2020 онд Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичигдсэн гүйцэтгэх хуудасны биелэлтийг судалж үзвэл:

  • Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн биелэлт 41%-тай,
  • Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн биелэлт 56%-тай,
  • Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 100% тус тус биелэгдсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэрийн биелэлттэй холбогдуулан шүүхийн байгууллагаар үшйлчлүүлж байгаа иргэдийн санаа бодлыг судалж үзэхэд шүүгч нарын гаргаж байгаа шийдвэрийн биелэлт, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой гомдол санал гараагүй байна.

 

Мэдээллийг бэлтгэсэн:

Шүүхийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Сайнбат

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *