ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД МЭРГЭЖИЛ СОНГОХ, АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ, ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛЫГ ТАНИЛЦУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД МЭРГЭЖИЛ СОНГОХ, АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ, ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛЫГ ТАНИЛЦУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

Говьсүмбэр аймгийн Шүүхийн Тамгын газрын даргаар 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр батлуулсан “Эцэг эхийн зөвлөлийн 2020 онд хийх ажлын төлөвлөгөө”- нд тусгагдсан ажлын хүрээнд Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонгох, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, шүүхийн байгууллагын онцлог, давуу талыг танилцуулах ажлыг зохион байгуулах ажлыг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Тус үйл ажиллагаагаар Говьсүмбэр аймаг дахь Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдаас төлөөлөл болгон тус бүр 3 сурагчийг нийгмийн ажилтан багшийн хамт хүлээн авч шүүхийн “Иргэдэд үйлчлэх төв”, нээлттэй шүүхийн үйл ажиллагааг танилцуулж,

“Эрх зүйч мэргэжлийн онцлог, энэ мэргэжлийг сонгосны давуу тал”,

“Эрх зүйч мэргэжлээр ямар ямар салбарт ажиллах вэ?”,

“ Эрх зүйч мэргэжлээр төгсөөд шууд ажлын байранд ажиллах  боломжтой эсэх” зэрэг сэдвээр тус Шүүхийн тамгын газрын дарга Д.Сувдаа мэдээлэл хийж, хүүхдүүдийн сонирхсон асуултад шүүгчийн туслахууд хариулт өгч харилцан санал солилцсон.

Үр дүн: Тус арга хэмжээнд Эрх зүйч мэргэжлээр суралцах сонирхолтой нийт 4 сургуулийн 12 сурагч, 4 нийгмийн ажилтан багш хамрагдсан бөгөөд Шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, Эрх зүйч мэргэжлээр ямар ямар чиглэлд ажиллаж болох, ажлын байрны эрэлт хэрэгцээ хэр байдаг талаар мэдлэг мэдээллийг олж авсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *