ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД ХАЛДВАР ХАМГААЛАЛЫН ДЭГЛЭМИЙГ МӨРДӨН АЖИЛЛАЖ БАЙНА.

Говьсүмбэр аймгийн Шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн А/65 дугаар тушаалаар “Гамшгаас хамгаалах орон тооны бус шуурхай штаб байгуулан ажиллаж байна. Мөн өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед шүүхийн Тамгын газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ийн дагуу тус шүүхийн Тамгын газар нь цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг шүүхийн хэмжээнд зохион байгуулах, шуурхай арга хэмжээ авах, шаардлагатай мэдээллээр хангах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулан ажиллаж байна.

 Харуулын цагдааг хариуцлагатай жижүүрээр ажиллуулж, шүүхээр үйлчлүүлэх иргэдийн явах хөдөлгөөнийг заасан зааварчилгааг тухай бүр өгч, халдвар хамгааллыг дэглэмийг сахиулан ажиллаж байна.

 Шүүхийн байранд гаднаас нэвтэрч буй иргэдийг амны хаалт зүүлгэх, гарыг нь ариутгах, биеийн халууныг үзэж, асуумж авч бүртгэл хөтлөх, шинжилгээний бичигтэй иргэдийг шүүхээр байраар нэвтрүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

Мөн иргэдийн гадуур хувцсыг нэг удаагийн уутанд хийлгэж, зориулалтын шүүгээнд хадгалж, нэг удаагийн бээлий олгож, шүүхийн байранд нэвтрүүлж байна.