ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ХОРИХ 425 ДУГААР АНГИТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Говьсүмбэр аймгийн Шүүхийн Тамгын газраас 2021 оны 03 дугаар сарын  10-ны өдөр 13:30 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 425 дугаар ангийн албан хаагчидтай хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг шүүхийн байранд зохион байгууллаа.

Уулзалт, зөвлөгөөнд тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Б.Наранчимэг, эвлэрүүлэн зуучлагч П.Энхтөр, шүүхийн захиргааны ажилчид болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 425 дугаар ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Н.Оюунцацрал, шийдвэр гүйцэтгэгч ахлагч С.Цэнд-Аюуш, хорихоос өөр төрлийн шийдвэр гүйцэтгэгч В.Гүндсамба нар оролцож “  ”-ын хэрэгжилтийн талаар мэдээлэл, дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхойлж харилцан санал солилцлоо.