ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЯНТАЛ,ШИВЭЭГОВЬ СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021 оны 03 дугаар сарын 22,25-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Баянтал, Шивээговь сумдын Засаг дарга болон багийн засаг дарга нартай хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уг уулзалтанд Шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн П.Энхбат, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах Ө.Бямбасайхан нар оролцсож, дараах асуудлын хүрээнд уулзалтыг зохион байгуулсан. Үүнд:

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгаа авах, тэдэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах

– Шүүхээс бичигдсэн гүйцэтгэх хуудасны биелэлтийн хэрэгжилтийн талаар

– Багийн засаг дарга нараас тухайн сум орон нутгийн иргэдийн оршин суугаа хаягын тодорхойлолтыг шүүхэд ирүүлэхдээ анхаарах асуудлын талаар санал солилцов. /Багийн дарга болон шүүгчийн туслахуудын хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, шаардлагатай тохиолдолд утсаа авдаггүй, эргээд холбогдоно гэдэг боловч холбогддоггүй асуудлуудын талаар ярилцав./

– Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл өгч, сумдуудад байршуулсан мэдээллийн самбарын мэдээллийг шинэчилж, санал хүсэлтийн хайрцагт шинээр санал хүсэлт ирсэн эсэхийг шалгаж, гарын авлага, брошур байршуулан, багийн засаг дарга нарын санал, хүсэлтийг сонсож ажиллалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *