ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЭРҮҮ, ИРГЭН, ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХҮҮДЭЭС БИЧИГДСЭН 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ГҮЙЦЭТГЭХ ХУУДАСНЫ БИЕЛЭЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

2021.04.02
2021 оны 01 дүгээр улирлын байдлаар Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдээс тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Эрүүгийн 37, Иргэний 27 шийдвэрийг биелүүлэхээр гүйцэтгэх хуудсыг бичиж явуулсан байна. Дээрх гүйцэтгэх хуудасны биелэлтийг шүүх тус бүрт ангилж авч үзвэл:

Нэг. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бичигдсэн гүйцэтгэх хуудасны биелэлтийг тооцоход:
 
Нийт 37 гүйцэтгэх хуудас бичигдсэнээс 4 гүйцэтгэх хуудас нь  өөр аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэгдсэн байна.

  • Бүрэн биелэгдсэн -15 буюу 46 хувьтай
  • Ажиллагаа хийгдэж байгаа -4 буюу 12 хувь
  • 51-ээс дээш хувийн гүйцэтгэлтэй -2 буюу 6 хувь
  • 50-иас доош хувийн гүйцэтгэлтэй -5 буюу 15 хувь
  • Биелэгдээгүй -7 буюу 21 хувьтай

Хоёр. Иргэний шүүхээс нийт 27 гүйцэтгэх хуудсыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн байна. Үүнээс:

 

Ø  Бүрэн биелэгдсэн: -7 буюу 26 хувьтай

Ø  Сар бүр хэсэгчлэн төлдөг -8 буюу 30 хувьтай

Ø  50 хүртэл хувийн биелэлттэй -6 буюу 22 хувьтай

Ø  Баталгаажуулах арга хэмжээ авагдсан -5 буюу 18 хувьтай

Ø  Биелэгдээгүй -1 буюу 4 хувьтай байна.

Гурав. Захиргааны хэргийн шүүхээс 2021 оны 01 дүгээр улиралд гүйцэтгэх хуудас бичигдээгүй байна.

                                                 Судалгааг нэгтгэсэн:

                       Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн        П.Энхбат

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *