ХАЛДВАР ХАМГААЛАЛЫН ДЭГЛЭМИЙГ МӨРДӨН АЖИЛЛАЖ БАЙНА.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан коронавируст халдвар тархах, болзошгүй бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд зарласан шүүх хуралдааныг хойшлуулж, нэхэмжлэлийг Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн болон шуудангаар, өргөдөл, гомдол, хүсэлт зэргийг шүүхийн албан ёсны цахим /Govisumber_tg@shuukh.mn/ хаягаар тус тус хүлээн авч байна.
Мөн Коронавируст цар тахлын үед шүүгчийг 24 цагаар ажиллуулах журмын дагуу Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 24 цагаар ажиллах шүүгчийн хуваарийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн баталлаа.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн бичгийн даргын гаргасан
зөвлөмж, улсын болон аймгийн онцгой комисоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн
байгууллагын орчинд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, өрөө тасалгаа болон
иргэдийг хүлээн авах хэсгийн цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх тал дээр
онцгойлон анхаарч, шүүгч, ажилтнуудыг гар ариутгагч, амны хаалт зэргээр ханган ажиллаж
байна.

Мөн шүүгч, ажилтнуудын биеийн халууныг тогтмол шалгаж, хувийн ариун цэврийн байдлыг сайтар хангуулахын тулд тэдэнд гараа сайтар угаах, амны хаалт тогтмол зүүж хэвшихийг зөвлөж, шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд шүүхээс дуудсанаас бусад тохиолдолд биечлэн ирэхээс аль болох татгалзахыг зөвлөж, ирсэн тохиолдолд амны хаалт зүүж, бичиг баримтаа шалгууж, биеийн халуунаа хэмжүүлэн дотогш нэвтэрч үйлчилгээ авахыг сануулан, хэрэгжүүлж ажиллаж байна.