АЖИЛТНАА СОНСОХ ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус  Шүүхийн захиргааны ажилтнуудын салбар хороо болон шүүхийн тамгын газрын дэргэдэх Залуучуудын зөвлөлтэй хамтран 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “АЖИЛТНАА СОНСОХ ӨДӨР”-ийн ажлыг зохион байгууллаа. Уг арга хэмжээг зохион байгуулснаар Шүүхийн тамгын газрын ажилтнуудын ажлын байран дахь сэтгэл ханамжийг дээшлүүлэх, ажлын зохион байгуулалт, харилцан уялдаа холбоог сайжруулах, туршлага солилцох, шинэ санал, санаачилгыг дэмжин хэрэгжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжихэд оршино. Арга хэмжээний хүрээнд нийт 3 ажлыг зохион байгуулсан. Үүнд:

  • Тус аймаг дахь Гэр бүл,хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сэтгэл зүйч У.Хандсүрэн, Г.Мөнхчимэг нар нь “Гэр бүлийн харилцаа хандлага”,  Байгууллагын сэтгэл зүйн уур амьсгал” сэдвүүдээр сургалт
  • Нийт ажилчдаас “Ажилчдын сэтгэл ханамж”-ийн судалгаа
  • Талархаж явдаг хүндээ сэтгэлийн үгээ “Талархалын хуудас”-аар илэрхийлэх арга хэмжээнүүдийг тус тус зохион байгууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *