Шүүхийн байранд коронавирус /Covid-19/-ын халдвар батлагдсан тул Говьсүмбэр аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газрын зарим үйлчилгээг иргэд, хуулийн этгээд, хэргийн оролцогч дараах байдлаар зайнаас авах боломжтой. Үүнд:
ü Говьсүмбэр аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргаж буй нэхэмжлэл, гомдол, хүсэлт, нотлох баримт, эвлэрүүлэн зуучлагчид гаргах өргөдөл, шүүхийн Тамгын газартай холбоотой өргөдөл, гомдол, хүсэлтийг цахим шуудангаар /Govisumber_tg@shuukh.mn/ илгээх;
ü Шүүхийн мэдээлэл лавлагааны үйлчилгээг 99013463 утаснаас, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой болон бусад асуудлаар хавсралтад тусгасан шүүхийн захиргааны ажилтны утсаар холбогдож, шүүхийн үйлчилгээг авах;
ü Хуулийн этгээд тендерийн тодорхойлолт авах хүсэлт /албан бичиг, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөр төлсөн баримт буюу 10 000 төгрөгийг 1009 0000 5001 дугаар дансанд тушаасан хуулга/-ийг PDF форматаар нэгтгэж, тус шүүхийн цахим шуудангаар /Govisumber_tg@shuukh.mn/ илгээх;
ü Цахим шуудангаар нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт илгээсэн тохиолдолд өөрийн оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг тодорхой бичих бөгөөд хүлээж авсан талаар хариуг цахим шуудан болон утсаар мэдэгдэнэ.
Кронавирус /Covid-19/-т халдварын улмаас үүссэн нөхцөл байдалд уялдуулан шүүхээс гаргасан журамд хүндэтгэлтэй хандаж, өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, халдварын үед хувийн хамгаалах хэрэгслийг зохистой хэрэглэх, халдвар хамгааллын журам, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үеийн тогтоосон дэглэмийг чанд сахиж, мөрдөхийг ард иргэдэд уриалж байна.
ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР