2021.08.02

2021 оны 02 дугаар улирлын байдлаар Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдээс тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Эрүүгийн 78, Иргэний 65, Захиргааны 3 шийдвэрийг биелүүлэхээр гүйцэтгэх хуудсыг бичиж явуулсан байна. Дээрх гүйцэтгэх хуудасны биелэлтийг шүүх тус бүрт ангилж авч үзвэл:

Нэг. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бичигдсэн гүйцэтгэх хуудасны биелэлтийг тооцоход:

Нийт 78 гүйцэтгэх хуудас бичигдсэнээс 9 гүйцэтгэх хуудас нь  өөр аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэгдсэн байна.

  • Бүрэн биелэгдсэн -61 буюу 78 хувьтай
  • Ажиллагаа хийгдэж байгаа – 4 буюу 5 хувь
  • 50-иас доош хувийн гүйцэтгэлтэй – 4 буюу 5 хувь
  • Өөр ШШГ Газарт 9 буюу 12 хувьтай байна.

Хоёр. Иргэний шүүхээс нийт 65 гүйцэтгэх хуудсыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн байна. Үүнээс:

Ø  Бүрэн биелэгдсэн: 24 буюу 37 хувьтай

Ø  Сар бүр хэсэгчлэн төлдөг 12 буюу 18 хувьтай

Ø  50 хүртэл хувийн биелэлттэй -22 буюу 34 хувьтай

Ø  Баталгаажуулах арга хэмжээ авагдсан -7 буюу 11 хувьтай байна.

Гурав. Захиргааны хэргийн шүүхээс 2021 оны 02 дугаар улиралд 3 гүйцэтгэх хуудас бичигдсэн ба биелэгдээгүй байна.

 

                  Судалгааг нэгтгэсэн

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн:         П.Энхбат 

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *