СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус шүүхийн Тамгын газраас Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116, 65 дугаартай хамтарсан тушаалаар ”Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”  шинэчлэн батлагдсантай холбоотой шүүхийн харуулын цагдаа нарт танилцуулах зорилгоор “Журмын хэлэлцүүлэг” сургалтыг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Уг сургалтанд цагдаагийн ахлагч Б.Сансар, дэд ахлагч Б.Түвшинжаргал, У.Рэгзэн нар хамрагдлаа.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *