СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол банкны Дундговь аймаг дахь салбараас гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхийн Үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүнбаяр, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах П.Рэнцэндорж нар 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банк /Хаан банк ХХК, Хас банк ХХК, Төрийн банк ХХК/-ны удирдлага, эдийн засагч, теллерүүдэд “Иргэний хууль”-ийн холбогдох заалт, Шүүхийн бүтэц зохион байгуулалт, шүүхийн үйл ажиллагаа, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ач холбогдлын талаар сургалт зохион байгууллаа.

Уг сургалтад нийт 22 хүн хамрагдаж, тэдний сонирхсон асуултад хариулт өгч ажиллаа.

Мэдээлэл бэлтгэсэн

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн                П.Энхбат

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *