УС-ДУ ОНӨААТҮГ-ын хүсэлтээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн туслах Я.Мөнхзул, Б.Чанцалдулам нар 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгийн УС-ДУ ОНӨААТҮГ-ын ажилтнуудад “Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйл”-д холбогдох заалтаар сургалт зохион байгууллаа. Мөн тус орон нутагт Шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг шүүхийн байгууллагын бүтэц зохион байгуулалт болон шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж ажиллалаа. Уг сургалтад нийт 29 хүн хамрагдаж, сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.
Мэдээлэл бэлтгэсэн:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн П.Энхбат