СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021.11.25

2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00, 13:00, 16:00 цагуудаас Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахууд, Эвлэрүүлэн зуучлагч Б.Энхтөр нар Аймгийн Ахмадын хорооны хүсэлтээр ахмад настнуудад “Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль”, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай ойлголт, түүний давуу тал”, “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Шүүхэд мэдүүлэх эрх” зэрэг сэдвээр сургалт, мэдээлэл зохион байгууллаа. Мөн тус орон нутагт Шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг шүүхийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт болон  шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж ажиллалаа.

Уг сургалтад 3 ээлжээр нийт 56 ахмад настан хамрагдаж, тэдний сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.