Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой лавлагаа, мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээс авч ажиллаж байна.

Тус шүүхийн Тамгын газар нь төрийн мэдээлэл, солилцооны “ХУР” системийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс одоог хүртэл ашиглаж байна. Системийг ашигласнаас хойш Улсын бүртгэлийн ерөнхий газраас /үл хөдлөх хөрөнгийн жагсаалт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулийн этгээдийн мэдээлэл, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа/ гарах боломжтой нийт 880 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой лавлагаа, мэдээллийг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шүүхийн албан бичиг зэргийг үндэслэн гаргаж өглөө.

Үүнээс “Захиргааны хэргийн анхан шатны шүүх 653 иргэний үл хөдлөх хөрөнгийн жагсаалт, 215 иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа 1”, “Иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний үнэмлэхийн лавлагаа 3, хуулийн этгээдийн мэдээлэл 5, 3 иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа”-г журмын дагуу тус тус авсан байна.

Дээрх систем нь Иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг аюулгүй, шуурхай үзүүлэх, төрийн мэдээллийн сан /Улсын бүртгэлийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар/-аас гарах боломжтой лавлагаа, мэдээллийг тэднээс  шаардахгүй байх зорилготой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *