ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН ӨМГӨӨЛӨГЧ НАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022.05.02

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төвийн хөтөлбөрийн хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон шүүхийн Тамгын газартай хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг  зохион байгууллаа.

Уулзалтад Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Н.Ариунжаргал, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Т.Энхмандах, тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа, Хууль зүйн туслалцааны төвийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ тогтоол шийдвэрийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Гантуяа, Хууль зүйн туслалцааны төвийн Ёс зүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Мөнхзул, Хууль зүйн туслалцааны төвийн албан тушаалтан Б.Батнасан нар оролцож дараах асуудлуудаар санал солилцлоо. Үүнд:

Шүүхийн тухай хууль, Өмгөөллийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа эсэх, мөн Улсын өмгөөлөгчийн ур чадварыг бодитой, үнэн зөв үнэлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд шүүх, улсын өмгөөлөгч хамтран ажиллах зэрэг асуудлуудаар санал солилцож уулзалт хэлэлцүүлгийг дуусгав.

 

 Мэдээллиийг бэлтгэсэн:

 Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн:  Д.Эрдэнэжаргал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *