ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР, ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТЭЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газраас 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт аймгийн Цагдаагийн хэлтэстэй хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Хамтарсан зөвлөгөөнд тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа, Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахууд болон Мэдээлэл технологийн мэргэжилтэн, Архив, бичиг хэргийн эрхлэгч, Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах, Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Түмэнжаргал, Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Ё.Лхагвасүрэн, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаа нар оролцлоо.

Зөвлөгөөнийг Шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа нээж “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллах, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулга хийв.

Мөн “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” чиг үүргийн хүрээнд Цагдаагийн газраас хэрэгжүүлсэн ажлын тайлан, Эрэн сурвалжлах, албадан ирүүлэх ажиллагааны явцын мэдээлэл, шүүхийн байранд иргэд, хэргийн оролцогчийг нэвтрүүлэх хөдөлгөөнд хэрхэн хяналт тавьж ажилласан талаарх тайлан, Цагдаагийн алба хаагчийн үүрэг гүйцэтгэх үеийн ажлыг шалгасан илтгэх хуудсын тайлан, шүүх хуралдааны дэг журам сахиулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхойлж харилцан санал солилцлоо.

                              

       МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:

 МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН     

Д.ЭРДЭНЭЖАРГАЛ

                                           

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *