Говьсүмбэр аймаг дахь Шүүх зүүн бүсийн шүүхүүдийн “Спортын наадам-2022” таван төрөлт спортын тэмцээн уралдааныг 2022 оны 06 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууслаа.
Тус Спортын наадамд Дорнод, Хэнтий, Говьсүмбэр аймаг дахь шүүхүүд, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн баг, тамирчид спортын 5 төрөлд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Уг тэмцээнд Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн баг тамирчид “Шатар” эрэгтэй мөнгөн медаль, эмэгтэй алтан медаль, “Дартс” эрэгтэй төрөлд хүрэл медаль, “Сагсан бөмбөг” эрэгтэй, эмэгтэй тус тус алтан медаль, “Волейбол” эрэгтэй, эмэгтэй тус тус мөнгөн медаль, “ Буухиа” тэмцээнд дэд байр тус тус эзэлж, багийн нэгдсэн дүнгээр “ХОЁРДУГААР” байр эзэлж амжилттай оролцлоо.
Тэмцээнд амжилттай оролцсон шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууддаа ажил хөдөлмөр, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.