ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүү, иргэн, захиргааны  хэргийн анхан шатны шүүхийн бүрэлдэхүүнтэй шүүх хуралд оролцох нэр нь батлагдсан Иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүмбэр сумын Тамгын газрын сургалтын танхимд зохион байгуулав. Энэ удаагийн сургалтанд 20 иргэдийн төлөөлөгчийг оролцуулав.

Сургалтыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэжаргал удирдан явуулж, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлагдсан “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, болон нөлөөллийн мэдүүлгийн талаар мэдээлэл өгч, “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”-ийн гарын авлага тараан өгч холбогдох сургалтыг  амжилттай зохион байгууллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:

 МЭДЭЭЛЭЛ  ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН      Ж.ХОНГОРЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *