Шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдийн санаа бодлыг судлах зорилгоор орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагуудад хийх сургалт, мэдээллийн арга хэмжээг төлөвлөж ажиллаж байна.
2023 оны сургалтын төлөвлөгөөний дагуу 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 04 дүгээр сарын 14-ний өдрүүдэд Шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, эрх ашиг нь хөндөгдсөн иргэд Шүүхийн орчноос хүссэн мэдээллээ өөрөө олж авах боломж нөхцлийн талаар болон шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын талаар мэдээлэл хийлээ.
Мөн байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус шүүхийн сургалтын багийн гишүүдээс Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүй, Авлигын эсрэг хуулиудаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425 дугаар нээлттэй хорих анги, Онцгой байдлын газар, “Энхтусдэм” өрхийн эмнэлэг, Цахилгаан дамжуулах газар, БЗӨБ-н Цахилгаан түгээх станц, Төмөр замын Цахилгаан түгээх станц гэсэн байгууллагуудад шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа, Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэжаргал, шүүгчийн туслах Б.Чанцалдулам, Э.Бат-Оргил нар нь сургалт зохион байгууллаа.
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААН МЭРГЭЖИЛТЭН Ж.ХОНГОРЗУЛ