СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Шүүхийн Ерөнхий зөвлөл болон шүүхийн Тамгын газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан А/40, 113 дугаар тушаалаар баталсан “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмыг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар тус шүүхийн дэргэдэх  “ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН БАГ”-ийг байгуулж, тус багийн гишүүдэд аймгийн Онцгой байдлын газартай хамтран 2023 оны 04 дүгээр 18-ны өдөр “Эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Мөн шүүхийн Тамгын газрын “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-ний хүрээнд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж шүүхийн Тамгын газрын ажилтнуудад “Галын аюулгүй байдал” сэдвээр 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр сургалт зохион байгуулсан.

Дээрх сургалтуудыг зохион байгуулж байгаа гол зорилго нь шүүхийн байр, шүүгч, ажилтнуудыг аливаа эрсдэл аюулаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах зэрэг чухал ач холбогдолтой  болно.

МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:

                 МЭДЭЭЛЭЛ  ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН    Ж.ХОНГОРЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *