Шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдийн санаа бодлыг сонсох зорилгоор орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хийх сургалт, мэдээллийн арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.
2023 оны сургалтын төлөвлөгөөний дагуу 04 дүгээр сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн эцэг эхчүүдийн төлөөлөл нийт 66 иргэнд Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэжаргал Шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, эрх ашиг нь хөндөгдсөн иргэд Шүүхийн орчноос хүссэн мэдээллээ авах боломж нөхцөл болон шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын талаар, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Р.Мөнхбат “Хүүхдийн эрх хамгаалал”, “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл” сэдвүүдээр тус тус сургалт зохион байгуулж, мэдээлэл өглөө.
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН Р.МӨНХБАТ