Шүүхийн Тамгын газрын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлөөс 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд” сэдвээр дотоод сургалт зохион байгуулж, албан хаагчидтай кофетэй ярилцлага явууллаа. Тус ярилцлагаас:
- Байгууллагын хүүхдийн өрөөг өөрсдийн нөөц бололцоогоор тохижуулах
- Хүүхдийнх нь төрсөн өдөр болж буй албан хаагчид тухайн өдөр цалинтай чөлөө олгох
- Байгууллагын албан хаагчдын хүүхдүүдийн нэгдсэн судалгаатай болж, хүүхдүүдийг хооронд нь танилцуулах, хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулах зэрэг саналууд гарсаныг цаашид үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж ажиллахаар боллоо.
ТАЙЛАН БИЧСЭН:
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН Р.МӨНХБАТ