“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/45 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан удирдамжийн хүрээнд тус газраас 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Шивээговь сумын иргэдэд “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр шүүхийн үйл ажиллагаа онцлог, бүтэц, зохион байгуулалтын талаар болон шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хэрхэн хандах асуудлаар иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч,  санал, хүсэлтийг нь хүлээн авч ажиллалаа.

МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:

МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН                               Р.МӨНХБАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *