Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2023 оны дотоод сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж тус шүүхийн нууц хамгаалах эрх бүхий албан тушаалтан, шүүгчийн туслах Д.Эрдэнэжаргал 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн Тамгын газрын ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар төрийн болон албаны нууцын талаарх хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын талаарх танилцуулгыг хийж, эхний хагас жилийн байдлаар шүүгч, шүүхийн ажилтнуудын өрөө тасалгаанд нууц, хадгалалт хамгаалалт шалгасан талаарх илтгэх хуудсыг танилцуулж, илэрсэн зөрчлийг арилгаж цаашид анхаарч ажиллах талаар чиглэл өгч ажиллаа.
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН Р.МӨНХБАТ