Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/45 дугаар тушаалаар баталсан “Нээлттэй шүүх” арга хэмжээний хүрээнд Сүмбэр сумын Ерөнхий боловсролын төгсөх ангийн нийт 21 сурагч, их дээд сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж буй оюутнуудад “Шүүхийн тухай ойлголт”, “Эрх зүйч-хуульч мэргэжлийн онцлог” сэдвээр сургалт зохион байгуулж, шүүхийн үйл ажиллагааг танилцуулж ажиллалаа.
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН Р.МӨНХБАТ