“АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад  Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон шүүхийн Тамгын газар хамтран Говьсүмбэр аймаг дахь Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд “АХА” тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд сурагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хууль болон танин мэдэхүйн чиглэлээр асуулт бэлдсэн ба тус сургуулийн 12 дугаар ангийн 2 бүлгийн 56 сурагчид ур чадвар, мэдлэгээрээ  өрсөлдөж, идэвх, санаачилгатай  оролцлоо.

Мөн тэмцээний үеэр сурагчдад Захиргааны хэргийн шүүхийн түүхэн замнал болон Говьсүмбэр аймаг дахь шүүхүүдийг товч танилцуулж, шүүхийн үйл ажиллагааг сурталчиллаа.

Мэдээлэл бэлтгэсэн: Шүүгчийн туслах Д.Эрдэнэжаргал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *