Шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдийн санаа бодлыг сонсох зорилгоор орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад зохион байгуулах сургалт, мэдээллийн арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.
2024 оны сургалтын төлөвлөгөөний дагуу 03 дугаар сарын 01-ний өдөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ны Говьсүмбэр аймаг дахь салбарын нийт 15 ажилтанд Шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа “Шүүхийн байгууллагын үйл ажиллагаа, эрх ашиг нь хөндөгдсөн иргэд шүүхээс хүссэн мэдээллээ авах боломж нөхцөл”-ийн талаар, Шүүгчийн туслах Б.Чанцалдулам “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” сэдвээр тус тус сургалт, мэдээлэл хүргэж ажиллаа.
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН Р.МӨНХБАТ