Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын хамт олон байгаль, цаг агаарын онцгой нөхцөлийг богино хугацаанд хохирол багатай даван туулахад малчин түмэндээ тусалж, сэтгэлийн дэм өгөх зорилготой Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачилсан “Бид хамтдаа аян”-д нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэж, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сүмбэр сумын 4 дүгээр багийн малчин өрх Т.Бямбасайханыд очиж малын саравч, хашааны цас, ноосыг цэвэрлэн, хорогдсон малын сэг зэмийг нь холдуулж ажиллалаа.
Мөн энэ үеэр албан хаагчдын хандиваар худалдаж авсан хүнсний багц, малын тэжээл, эмийн сангийн багцыг тус тус гардуулж өглөө.
ТАЙЛАН БИЧСЭН:
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААН МЭРГЭЖИЛТЭН Р.МӨНХБАТ