СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдийн санаа бодлыг сонсох зорилгоор орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж  байгууллагуудад зохион байгуулах сургалт, мэдээллийн арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.

2024 оны сургалтын төлөвлөгөөний дагуу 04 дүгээр сарын 05-ны өдөр “СҮМБЭР НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ”-ын нийт 10 ажилтанд Шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Р.Мөнхбат “Шүүхэд мэдүүлэх эрх, шүүхийн харъяалал”-ийн талаар, Эвлэрүүлэн зуучлагч Ц.Батдорж “Эвлэрүүлэн зуучлал” сэдвээр тус тус сургалт, мэдээлэл хүргэж ажиллалаа.

 

МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:

                 МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН Р.МӨНХБАТ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *