Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар нь шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг ажлын байранд нь мэргэшүүлэх, дотоодын сургалт, арга хэмжээг тасралтгүй явуулах, тэднийг соён гэгээрүүлэх, мөн ажиллах таатай орчинг бүрдүүлэх зорилгоор өөрийн байранд “HONION” маркийн 75 инчийн “Ухаалаг дэлгэц” байршууллаа.
Уг дэлгэцээр:
• Шүүхийн захиргааны ажилтныг мэргэшүүлэх дотоод сургалтууд /Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн хөдөлгөөний аргачлалуудаар бэлтгэсэн РРТ, Шүүхүүдийн нэгдсэн системд ажиллах гарын авлага, анхаарах зүйлс гэх мэт/
• Ёс зүйн талаарх сургалт, подкастууд
• Эрүүл, зөв хооллолтын сургалт
• Нийт шүүгч, ажилтнуудаар хийлгэх “Ажлын байрны дасгал хөдөлгөөн”-ий бичлэг зэрэг шаардлагатай мэдээллүүдийг түгээн ажиллаж байна.