Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буйтай холбогдуулан Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх байгуулагдаж, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Шүүгчдийн анхдугаар зөвлөгөөнөө хийлээ.
Уг шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, 36 дугаар зүйлийн 36.8 -д заасны дагуу Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Н.Ариунжаргал шүүгчдийн олонхын саналаар сонгогдсон тул Шүүхийн тамгын газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулан, Ерөнхий шүүгч Н.Ариунжаргалд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг нь гардууллаа.
Тус арга хэмжээнд урилгаар Говьсүмбэр аймаг дахь хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцож, ажлын амжилт хүслээ.
ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР