Шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдийн санаа бодлыг сонсох зорилгоор орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж  байгууллагуудад зохион байгуулах сургалт, мэдээллийн арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.

              2025 оны сургалтын төлөвлөгөөний дагуу 05 дугаар сарын 22-ны өдөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ны Говьсүмбэр аймаг дахь салбарын нийт 20 ажилтанд шүүгчийн туслах Ё.Бат-Өлзий, Б.Тэмүүжин нар “Шүүхэд мэдүүлэх эрх”, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Түвшинтөр “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал” сэдвээр тус тус сургалт, мэдээлэл хүргэж ажиллаа.

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *