Шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд таниулах, иргэдийн санаа бодлыг сонсох зорилгоор орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэл хийж, сургалт явуулан сонирхсон асуултад хариулах хэлбэрээр ажиллаж байна.


2025 оны сургалтын төлөвлөгөөний дагуу 10 дугаар сарын 06-ны өдөр Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ны Говьсүмбэр аймаг дахь салбарын нийт 19 ажилтанд шүүгчийн туслах Ё.Бат-Өлзий, Э.Бат-Оргил нар “Хөдөлмөрийн тухай хууль” сэдвээр тус тус сургалт, мэдээлэл хүргэж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.
ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
