Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газраас Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2025 оны 11 сарын 17 өдөр тактикийн дадлага сургуулилтыг зохион байгууллаа.
Уг дадлага сургуулилтаар олны анхаарлыг татсан эрүүгийн хэргийн шүүх хурлаас үүдэн шүүхийн байрны орчинд гарч болзошгүй нийтийн хэв журам зөрчсөн эмх замбараагүй байдал үүссэн үеийн цагийн байдал дээр Цагдаагийн байгууллагаас авах хамгаалалтын арга хэмжээний бэлтгэл бэлэн байдлыг газар дээр нь туршин хэрэгжүүлж ажилласан байна.



ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
