“Нээлттэй шүүх” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдийн санаа бодлыг сонсох, эрх нь зөрчигдсөн тохиолдолд шүүхэд хэрхэн хандах талаар мэдүүлэх зорилгоор орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад сургалт, мэдээллийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
2026 оны сургалтын төлөвлөгөөний дагуу 03 дугаар сарын 03-ны өдөр “НИК” ХХК Говьсүмбэр аймаг дахь салбарын нийт 35 ажилтанд шүүгчийн туслах Ё.Бат-Өлзий, Э.Бат-Оргил нар “Хөдөлмөрийн тухай хууль”, Эвлэрүүлэн зуучлагч Ц.Батдорж, туслах Б.Түвшинтөр нар “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал” сэдвээр тус тус сургалт, мэдээлэл хүргэж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.



ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
