Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газар нь 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу  шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор 2026.03.24-ний өдөр Баянтал, 2026.03.25-ны өдөр Шивээговь, 2026.03.30-ны өдөр Сүмбэр суманд тус тус “Нээлттэй шүүх”өдөрлөг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн үеэр сумдын соёлын төв, иргэний танхимд үйл ажиллагаа явуулан  иргэдэд шүүхэд мэдүүлэх эрх, шүүхийн харьяалал, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар товч мэдээлэл, хууль зүйн зөвлөгөө өгч, өргөдөл хүлээн авч, нийт 213 иргэнд 4 төрлийн гарын авлага тараан, шүүхийн үйл ажиллагааны талаар сонирхсон асуултад  хариулт өгч, иргэдээс санал асуулга авч ажиллалаа.

 

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *