ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ, ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ, ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ
Говьсүмбэр аймгийн шүүхийн түүхийг үндэслэлтэй, үнэн зөв ойлгомжтой гаргахад Аймгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн өөрчлөн зохион байгуулалттай урьдчилан танилцах нь зүйтэй юм.
Говьсүмбэр аймаг нь хуучин Сэцэн хан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошууны нутгийн төв хэсэгт байршдаг билээ. Ардын хувьсгалын дараа буюу 1923 онд Боржигон Сэцэн вангийн хошууг Хан Хэнтий уулын аймгийн Оцол Сансар уулын хошуу хэмээн нэрлэх болжээ. Улсын бага хурлын 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолоор хошуудыг татан буулгаж 13 аймаг шинээр байгуулахад Төв аймгийн Говьсүмбэр сум байгуулагдсан байна. Тус сум 1931-1956 онд буюу 25 жил Төв аймгийн, 1956-1991 онд буюу 35 жил Дорноговь аймгийн харъяалалд байжээ.
Одоогийн Говьсүмбэр аймгийн төв Сүмбэр сум нь 1956 оноос 1991-он хүртэл Дорноговь аймгийн харъяалалд байсан ба Сүмбэр суманд анх БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1975 оны 2-р сарын 3-ны өдрийн 25 дугаар зарлигаар 7 дугаар хэсгийн ардын шүүхийг шүүхийн дарга, нарийн бичгийн дарга, бичиг хэрэг гэсэн 3 орон тоогоор байгуулсан байна. Улсын бага хурлын 1991 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр сум, Шивээговь хороо, Улаанбаатарын Баянтал хороог нэгтгэж Сүмбэр сумын хилийн цэс нутагт Чойр хот байгуулагдаж, Улсын Их Хурлын 1994 оны 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр тодорхойлогдсон 5,5 мянган хавтгай дөрвөлжин км.кв нутаг дэвсгэрт Говьсүмбэр аймаг болгон өөрчлөн байгуулав. Хуучин Төв аймгийн Говьсүмбэр /Одоогийн Говьсүмбэр аймаг/ сумыг 1931-1956 онд Төв аймгийн Баян суманд төвлөрч байсан шүүх, 1956-1975 онд Дорноговь аймгийн шүүхээс нүүдэллэн шүүн таслах ажиллагаа явуулж байжээ. Төв аймгийн Баян суман дахь 2 дугаар хэсгийн шүүх нь дарга, нарийн бичгийн даргын орон тоотой Сүмбэр сумыг харъяалдаг байв. 1953 оны 08 дугаар сараас 1954 оны 06 дугаар сар хүртэл тус шүүхэд нарийн бичгийн дарга, 1954 оны 06 дугаар сарын 25-наас 1961 оны 07 дугаар сар хүртэл мөн шүүхийн дарга, шүүгчээр ажиллаж байсан Говьсүмбэр аймгийн үндсэн харъяат Пунцагийн Шавираачин дурсан ярихдаа “би шүүгчийн ажлыг Бадарчаас авсан, түүний өмнө тухайн үеийн Говьсүмбэр аймгийн харъяат Гунгаа байсан” гэж ярьжээ. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1975 оны 25 дугаар зарлигаар Дорноговь аймгийн Сүмбэр суманд хэсгийн ардын шүүх байгуулагдаж 1991 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байв Тус шүүхийн шүүгчээр Я. Бадамсүрэн 1975-1976 Ш. Баттөмөр 1976-1985 С. Эрдэнэчимэг, Ц. Бурмаа 1985-1986 Тэгшсуурь 1986-1990 Тогтоол гүйцэтгэгч бөгөөд нарийн бичгийн дарга: Г.Батсүх 1975-1977 Ч.Ваанчиг, Ц.Туяа 1983-1986 Н. Оюунгэрэл 1981-1988 С. Оюунчимэг 1988-1990 Т.Энхтөр 1990-1991 Ч.Ганбат 1986-1991 О.Однямаа 1990-1991 онд ажиллаж байжээ. Монгол Улсын “шүүхийн тухай хууль” шинэчлэн батлагдсантай холбогдож хууль зүйн хэлтсийг 1993 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн хуралдаанаар аймаг хотын шүүхийг давж заалдах шатны шүүх болгон өөрчлөн байгуулж, тэдгээрийн байршил нутаг дэвсгэрийн харъяаллыг тогтоосон хуулиар Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүх, байрших газар нь Сайншанд хот, харъяалах нутаг дэвсгэрийг Чойр хотын засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүх нэгж гэж тогтоожээ.
Энэ хуулиар Улсын бага хурлын 1991 оны 56 дугаар тогтоолоор Чойр хотын шүүх байгуулсан хэсгийг хүчингүй болгоогүй орхисон юм.Сумын шүүгчийг Ерөнхий шүүгч, гурван шүүгчийн орон тоотой шинээр зохион байгуулахад : Ерөнхий шүүгч Н. Ваанчиг Шүүгч Б. Лхагвацэрэн, Ц. Туяа, Ж. Өлзийбат нар ажиллаж байв.Шүүхийн Тамгын хэлтсийг Дорноговь аймгийн шүүхийн дэргэд бий болгож, ахлах шийдвэр гүйцэтгэгчээр – Б. Баясгалан Шийдвэр гүйцэтгэгч – Д. Батхүү Шүүх хуралдааны журам сахиулагчаар – Т. Энхтөр Нарийн бичгийн даргаар Ч. Ганбат нар ажиллаж байжээ. Улсын Бага Хурлын 1991 оны 6-р сарын 21-ний 46 тоот тогтоолын дагуу Дорноговь аймгийн Сүмбэр сум, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэж Чойр хот байгуулагдсантай холбогдуулан Улсын Бага Хурлын 1991 оны 8-р сарын 24-ний өдрийн 56-р тогтоолоор Чойр хотын Шүүхийг шүүхийн дарга, Орлогч дарга, гишүүн, хэсгийн ардын шүүгч-3 орон тоотойгоор байгуулж, тус шүүхийн хуулийн хэлтсийн бүтцэд шүүхийн нарийн бичгийн дарга, шүүх хурлын харгалзагч, бичээч, жолооч, зарлага жижүүр гэсэн орон тоог нэгтгэн ажиллуулсан байна. Чойр хотын шүүхийг анх байгуулагдахад: Шүүхийн даргаар Н. Ваанчиг Гишүүн Р. Сайжидмаа Хэсгийн ардын шүүгчээр Ц. Туяа, Б. Тогмид, Б. Өлзийбат Нарийн бичгийн даргаар Ч. Ганбат Шүүх хурлын харгалзагч Т. Энхтөр Бичээч Ч. Бадамсүрэн Үйлчлэгч Л. Цэцэгмаа Зарлан дуудагч П. Түмэнбаяр Ахлах тогтоол гүйцэтгэгч, нягтлан бодогч Д. Үржинханд Тогтол гүйцэтгэгч Б. Баясгалан нарын хүмүүс ажиллаж байжээ. Аймаг болон сум дундын шүүхийг тус бүр ерөнхий шүүгч, 3 шүүгчийн орон тоотой байгуулж ажилласан байна.
Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 1994 оны 24 дүгээр тогтоолоор тус аймгийн шүүхийн тамгын хэлтсийг 14 хүний орон тоотой байгуулсан байна. Орон нутгийн хурал, иргэдийн саналыг үндэслэн УИХ-ын 1994 оны 5-р сарын 6-ны өдрийн 32 тоот тогтоол гарч Чойр хотын хилийн цэсээр 1994 оны 8-р сард ГОВЬСҮМБЭР АЙМАГ байгуулагдсантай уялдуулан УИХ-ын 1994 оны 07-р сарын 08- ны өдрийн хуралдаанаар Говьсүмбэр аймгийн шүүх, Сум дундын шүүхийг байгуулжээ.
Говьсүмбэр аймгийн шүүх байгуулагдахад : Ерөнхий шүүгчээр Н. Ваанчиг Шүүгчээр Х. Оюунсүрэн, Б. Лагвацэрэн Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр Б. Тогмид Шүүгчээр Ж. Өлзийбат, Н. Баяраа нар тус тус томилогдон ажиллаж байжээ. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 1994 оны 24-р тогтоолоор тус шүүхийн Тамгын хэлтсийг 14 орон тоотойгоор байгуулжээ. Тамгын хэлтсийн даргаар Ч. Алтанболд Нягтлан бодогчоор Д. Бадамгэрэл Нарийн бичгийн даргаар Ч. Ганбат, Г. Бямбаа Бичээчээр Л. Отгонсүрэн Жолооч Т. Цэнд-Аюуш Үйлчлэгч А. Энхбат Жижүүр О. Оюунэрдэнэ, Ш. Эрдэнэчулуун Зарлан дуудагч Т. Энхтөр нарын хүмүүс ажиллаж байжээ.
Говьсүмбэр аймгийн Шүүхийн Ерөнхий шүүгчээр:
Н. Ваанчиг 1994-1995 онд
Д. Дондов 1995-1997 онд
Ч. Сүрэнжав 1997-2001 онд
Г. Лхагвамаа 2001-2013 он хүртэл ажиллаж байсан.
Аймгийн шүүхийн шүүгчээр:
Ц. Туяа 1996-2001 онд
Д. Түдэв 1999-2003 онд
Ц. Алтанцэцэг 2000-2004 онд
Н. Оюунчимэг 1995-2008
Х. Байгалмаа 2005-2013 онд
Б.Батзориг 2008-2010 онд
М.Пүрэвсүрэн 2012.05-2012.10 онд
Г.Тэгшсуурь 2012.10-2013.12 онд
Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр :
Б. Тогмид 1994-1995 онд
Х. Оюунсүрэн 1995-2002 онд
А. Энхбаатар 2002 оноос 2010 оныг дуустал
О. Однямаа 2010-2013 он хүртэл
Сум дундын шүүхийн шүүгчээр :
Ж. Өлзийбат 1994-1995 он
Н. Баяраа 1994-1995 он
С. Амар 1997-2001 он
Б. Аминчимэг 1997 оноос одоог хүртэл
О. Номуулин 2001-2005 он
Х. Ганболд 2005-2010 он
Б. Наранчимэг 2007 оноос
Б. Баттулга 2011 оны 1 сараас одоог хүртэл тус тус ажиллаж байна.
Тус аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн даргаар:
Ч. Алтанболд 1994-1995 онд
Г. Лувсанжав 1995-1997 онд
Б. Баясгалан 1997-2002 онд
Х. Ганболд 2002-2005 оны 8 сар хүртэл
Д. Мөнхэрдэнэ 2006 оны 1-р сараас 2009 оны 2-р сар хүртэл
Д. Сувд 2009.02.16-наас эхлэн одоог хүртэл
Нягтлан бодогчоор Д. Бадамгэрэл 1994 оноос одоог хүртэл тус тус ажилллаж байна.
Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар :
Ч. Ганбат 1994-1995 онд
Г. Бямбаа 1995-1996 онд
Б.Цацралмаа 1994-1996 онд
Д. Одгэрэл 1996-2002 онд
Д. Сувд 1997 оны 09 дугээр 01-нээс 2009 оны 2-р сарын 16 хүртэл
Э. Дулмаа 2004-2011 он
Ш. Нямдулам 2003 оны 06-р сарын 10-наас 2003.10.01 хүртэл
Д. Ганчимэг 2004 оны 02-р сарын 09-нээс 2004 оны 03-р сарын 25-ны өдөр хүртэл
Х. Сэлэнгээ 2003 оны 10-р сарын 01-нээс 2004 оны 02-р сарын 09-ны өдөр хүртэл
Э. Мандахнаран 2007-2014 онд
Ц. Бямбадорж 2007-2009 онд
А. Энхгэрэл 2008-2014 онд
С. Булган 2009-2012 онд
Ж. Болдбаатар 2010 -2014 онд
Х.Алтангэрэл 2014 оны 04 дүгээр сараас 2014 оны 11 дүгээр сар хүртэл
Шүүхийн Мэдээлэл лавлагааны албаны ажилтнаар:
Я.Мөнхзул 2008-2014 онд
Б.Болормаа 2014 оны 06 сараас одоог хүртэл
Шүүхийн Мэдээлэл технологийн мэргэжилтнээр:
А.Төмөрсүх 2006-2010 онд
Н.Батбаатар 2009-2010 онд
Э.Батзул 2010 оноос одоог хүртэл
Шүүхийн бичээчээр :
Л. Отгонсүрэн 1994-19996 онд
Д. Сувд 1997.01.01-09.01 хүртэл
Д. Алимаа 1997-1998 онд бичээчээр
Д. Хачинсүрэн 1998-1999 онд
Х. Алимаа 2000-2004 он хүртэл
Жолоочоор :
В. Батцэнгэл 1994-2002 онд
Т. Цэндаюуш 1997-1999 онд
Д. Ганбат 2000-2003 онд
Д. Цогтбаатар 2003-2005 онд
Н. Ууганбаяр 2005-2011 онд
Б.Түвшинжаргал 2008-2011 онд
Т.Мөнхбилгүүн 2011-2014 онд
З.Энхболд 2014 оны 03-р сараас 2014 оны 06-р сар хүртэл
Жижүүрээр :
О. Оюун Эрдэнэ
Ш. Эрдэнэчулуун 1994-2002 онд
Г. Эрдэнэтуул 2003-2005 онд
Галочир 2008-2009 онд
Д. Цогболд 2004-2014 онд
З. Энхболд 2007-2010
Т. Мөнхбилгүүн 2010-2011 онд
Н. Цагаанцоож 2010-2011 онд
Ш.Энхтөр 2012-2013 онд
Ш. Пүрэвсүрэн 2010- 2013 онд
Т.Буянтөгөлдөр 2012-2013 онд
Т.Энхтөр 2013-2014 онд
Т.Энхболд 2013-2014 онд
Зарлан дуудагчаар :
Х. Намсрай 1997-2003 он хүртэл
Х. Алимаа 2004-2006 он хүртэл
Г. Эрдэнэтуул 2006 оны 09-р сарын 07-ноос 2009 оны 06-р сарын 09 нийг хүртэл
Г. Батдалай 2009-2011 онд
Н.Цагаанцоож 2011 оноос одоог хүртэл тус тус ажиллаж байна.
Үйлчлэгчээр:
Г.Эрдэнэтуул 2007-2011,
Д.Наранбямба 2009-2010,
Д.Отгонжаргал 2011-2013 онд,
Г.Ганцэцэг 2013-2014 онд
М.Энхжаргал 2014 оны 01-р сараас одоог хүртэл,
Ж.Туяацэцэг 2014 оны 03-р сараас одоог хүртэл тус тус ажиллаж байа.
Улсын Их Хурлаас 2002.12.26-ны өдөр Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүх 2004.06.01-ны өдрөөс 3-н шүүгчийн орон тоотой байгуулагдсан байна.
Захиргааны Хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр :
Г. Лхагвамаа 2004 оны 06-р сарын 01-нээс 2013 оны 10 сар хүртэл
Захиргааны Хэргийн шүүхийн шүүгчээр :
О. Однямаа 2004-2010 онд
З. Энхтуяа 2004-2012 онд
Э. Халиунбаяр 2010-2014 онд
Э.Зоригтбаатар 2013-2014 онд
Н.Дамдинсүрэн 2012 оноос одоог хүртэл
З.Ганзориг 2014 оны 12 сараас
Г.Мөнхзул 2014 оны 12 сараас
Шүүгчийн туслахаар :
Ш. Нямдулам 2004-2006 онд
С. Ганбат 2006 оноос одоог хүртэл тус тус ажиллаж байна.
Улсын Их Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Говьсүмбэр аймгийн шүүхийг Дорноговь аймаг руу шилжүүлэн Давж заалдах шатны эрүү, иргэний 2 дугаар шүүх болгон дагнаж тойрогт оруулан өөрчилж байгуулсан, Сум дундын шүүхийг Сум дундын 6 дугаар шүүх болгож Ерөнхий шүүгч, шүүгч-4 орон тоотойгоор, Захиргааны хэргийн шүүхийг Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүх болгож Ерөнхий шүүгч, шүүгч-2 орон тоотойгоор, шүүхийн Тамгын хэлтсийг Тамгын газар болгож Тамгын газрын дарга, бусад ажилтан-23 орон тоотой байхаар тус тус өөрчилсөн байна.
Сум дундын 6 дугаар Ерөнхий шүүхийн шүүгчээр :
О.Однямаа 2010 оноос
Сум дундын 6 дугар шүүхийн шүүгчээр :
Б.Аминчимэг 1997 оноос
Б.Наранчимэг 2007 оноос
Б.Баттулга 2011 оноос
Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгчээр :
Э.Зоригтбаатар 2013-2014 онд
Н.Дамдинсүрэн 2012 оноос 12 -р сараас
Захиргааны хэргийн анхан шатны 5 дугааршүүхийн шүүгчээр :
З.Ганзориг 2014 оны 12 дугаар сараас
Б.Мөнхзул 2014 оны 12 дугаар сараас
Тус шүүхийн Тамгын газрын даргаар:
Д.Сувд 2009 оноос 02 дугаар сараас
Дотоод ажил зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр:
Д.Магвансүрэн 2012 оны 03 дугаар сараас
Нягтлан бодогчоор:
Д.Бадамгэрэл 1994 оноос
Шүүгчийн туслахаар:
С. Ганбат 2006 оноос
Б.Нандинчулуун 2013 оноос 03 дугаар сараас
Я.Мөнхзул 2014 оноос
Д.Эрдэнэжаргал 2014 оноос 04 дүгээр сараас
Ё.Бат-Өлзий 2014 оноос 10 дугаар сараас
Эвлэрүүлэн зуучлагчаар:
Н.Оюунчимэг 2014 оны 02 сараас
Эвлэрүүлэн зуучлагчийн туслахаар:
Т.Энхтөр 2014 оны 11 дүгээр сараас
Архив бичиг хэргийн эрхлэгчээр:
Д.Загдбазар 2014 оны 04 дүгээр сараас
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар:
Э.Оюунсүрэн 2014 оны 04 сараас
Г.Билгүүнбаяр 2014 оны 05 дугаар сараас
Г.Анхбаяр 2014 оны 05 дугаар сараас
Няраваар:
Н.Отгонжаргал 2012 оны 12 сараас
Шүүхийн бичиг хүргэгчээр :
Н.Цагаанцоож 2010 оноос
Жолоочоор :
Т.Энхболд 2014 оны 06-р сараас
А.Ганбат 2014 оны 01-р сараас
Үйлчлэгчээр:
М.Энхжаргал 2014 оны 01-р сараас,
Ж.Туяацэцэг 2014 оны 03-р сараас одоог хүртэл тус тус ажиллаж байна.